Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг этгээдүүдийг баривчилжээ

ikon.mn
2019 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

 “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгдсэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр 22:00 цагаас 04:00 цаг хүртэл 87 алба хаагч, 64 чиглэлд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллажээ. 

 Энэ үеэр бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлсийг нь дээрэмддэг 3 бүлэг 6 этгээдийг дайчлан баривчилсан байна. 

“Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэйтэмцэх хэлтэстэй хамтран дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор  2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа аж.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар