Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN

Чингис зочид буудалд

09:00 цагт Үндэсний хоршоологчдын VI чуулган эхэлнэ.

Шангри-Ла зочид буудалд

09:00 цагт “Мах, сүүний салбарын хөгжлийг манлайлагчдын бага хурал” болно.

Туушин зочид буудалд

09:00 цагт “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний IV хурал болно.

Нийслэлийн 11 дүгээр сургуульд

09:00 цагт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүүхдийн хөгжлийн асуудлаарх сургалтад оролцоно.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Хурлын танхимд

09:30 цагт Дэлхийн усны өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

Новотел зочид буудалд

10:00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааны тайланг танилцуулна.

Монгол Улсын Хүүхэлдэйн театрт

11:00 цагт “Дэлхийн хүүхэлдэйчдийн өдөр”-ийн зориулсан “Бүлтээхэй Дэлдээхэй 2” хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүнийг танилцуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

УБЕГ-т

11:00 цагаас иргэний цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломжийг бүрдүүлсэн мэдээлэл өгнө.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Туул голын сав газрын эрүүл мэнд ямар байна вэ” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт “LEAD Mongolia 2018” хөтөлбөрийн "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" багаас “Ажил хийх гоё” төслөө танилцуулна.

Хэвлэлийн хүрээлэнд

12:00 цагт “Нийгмийн тэгш бус нөхцөлд шударга ёсны асуудлыг хэвлэл мэдээллээр хэрхэн хөндөх вэ” хэлэлцүүлэг болно.

ХААИС-ийн Хатан туул театрт

13:00 цагаас оюутнуудыг хичээлийн бус цагаар цагийн ажил эрхлэх боломжийг бүрдүүлэх “JOB FAIR” нээлттэй хаалганы өдөрлөг болно.

16:00 цагт Орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.