Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр ажлаа өгнө

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 3 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Тус газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Б амиа алдсан, Булган аймгийн Булган сумын хаалттай хорих ангийн хоригдлууд осолдож, нэг нь нас барсан зэрэг нь түүнийг албан тушаалаа өгөх шалтгаан болсон гэж олон нийт үзэж байгаа юм.

Тэрбээр өргөдлөө өгснийхөө дараа “Хааны алба халаатай гэдэг. Ном журмынхаа дагуу ажлаа хүлээлгэж өгч байна” гэсэн тайлбар өгсөн. Бригадын генерал Ц.Амгаланбаяр нь ОБЕГ-ын даргаар 2008-2012 онд ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард ШШГЕГ-ын даргаар томилогдож байжээ. Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч дараагийн дарга томилогдтол албан ажлаа үргэлжлүүлэн хийх юм.

Зураг