Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын 23-наас ихэнх нутгаар дулаарна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч, өдөртөө нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

2019 оны 03 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв /2019.03.20-ны 14:31 цагт гаргасан/

Гуравдугаар сарын 22, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

22, 25-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

 


Эх сурвалж: ЦУОШГ