Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Түүнийг тэнгэр мэднэ...

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нэрт найруулагч, жүжигчин, багш Г.Доржсамбуугийн мэндэлсний 70 жилийн ойд зориулан "ТЭНГЭР МЭДНЭ" хүндэтгэл ёслолын арга хэмжээг 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр буюу төрсөн өдрөөр нь тэмдэглэх гэж байна.

Хүндэтгэл ёслолын арга хэмжээг Улсын драмын эрдмийн театраас зохион байгуулж, найруулан тавьсан жүжгүүдээс нь сэргээн тоглон, түүнийг эргэн дурсах аж.

Тус өдөр,

  • 13:00 цагт Гэрэл зургийн үзэсгэлэн
  • 13:30 цагт Арслан цомын шагнал гардуулах ёслолын ажиллагаа
  • 14:00 цагт "Тэнгэр мэднэ..." Дурсамж хүндэтгэлийн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд түүний гэр бүр, үр хүүхдүүд, хамтран уран бүтээл туурвиж байсан мэргэжил нэгт нөхөд, шавь нар нь оролцох юм байна.
 
 
 
 
 

 

Эх сурвалж: УДЭТ

Зураг
14 | 18 | 19 цаг