Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс 2019 оны эхний хоёр сард 181.1 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

- Статистик -

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1931.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өсжээ. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 256.1 сая ам.доллараар эерэг гарсан байна. Бид өчигдөр экспортын статистик мэдээллийг хүргэсэн бол өнөөдөр импортын мэдээллийг хүргэж байна.

Монгол Улс 2019 оны эхний 2 сард дэлхийн 111 улстай худалдаа хийснээс 109 улсаас гарал үүсэлтэй барааг импортолжээ.

Импорт 837.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн байна.

ГРАФИКААР ХАРУУЛБАЛ:

 

Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 14 хэсгийн барааны импорт өсөж, 7 хэсгийн барааны импорт буурсан байна.

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 14.3 сая ам.доллараар
  • Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 19.8 сая ам.доллараар
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 2.2 сая ам.доллараар
  • Авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 82.3 сая ам.доллараар өсжээ.

Харин ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 14.1 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 5.1 сая ам.доллараар буурчээ.

2019 оны эхний 2 сард 299.6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолжээ

Эрдэс бүтээгдэхүүний импорт 201.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 14.3 сая ам.доллараар буюу 24.1 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 89.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна.

2019 оны эхний 2 сард 181.1 сая ам.долларын 299.6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 63.3 мянган тонноор, үнийн дүнгээр  23.7 сая ам.доллараар тус тус өсжээ.

Нефтийн бүтээгдэхүүний импортын 92.5 хувийг автобензин, дизель түлшний импорт эзэлж байна. Үүнээс 34.7 хувь нь автобензин, 65.3 хувь нь дизель түлш.

ХҮСНЭГТ: Импортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр, мян. ам.доллар

Барааны нэр

Импорт

Өөрчлөлт

Бүтэц

2018.02

2019.02

мян.$

%

01 Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн

9,673.4

9,648.8

-24.6

-0.3

1.2

02 Ургамлын гаралтай бүтээгдэхүүн

25,893.6

11,798.6

-14,095.0

-54.4

1.4

03 Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх

5,596.2

4,788.6

-807.6

-14.4

0.6

04 Хүнсний бэлэн бүтээгдэхүүн

58,386.9

56,201.0

-2,185.9

-3.7

6.7

05 Эрдэс бүтээгдэхүүн

187,596.8

201,927.8

14,331.1

7.6

24.1

06 Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн

44,994.4

46,678.9

1,684.5

3.7

5.6

07 Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс

26,325.0

31,845.2

5,520.2

21.0

3.8

08 Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл

1,041.7

998.6

-43.2

-4.1

0.1

09 Мод, модон эдлэл

2,543.9

3,786.6

1,242.7

48.9

0.5

10 Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс

7,920.6

6,992.2

-928.5

-11.7

0.8

11 Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл

11,298.2

11,712.0

413.8

3.7

1.4

12 Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл

1,878.3

2,000.1

121.8

6.5

0.2

13 Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн

11,984.4

14,980.4

2,996.0

25.0

1.8

14 Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос

389.2

471.0

81.8

21.0

0.1

15 Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн

51,864.0

54,071.3

2,207.4

4.3

6.5

16 Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг

158,494.6

178,262.8

19,768.2

12.5

21.3

17 Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги

95,850.9

178,144.1

82,293.2

85.9

21.3

18 Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги

9,437.2

13,416.7

3,979.5

42.2

1.6

19 Зэвсэг, галт хэрэгсэл; тэдгээрийн эд анги болон тоног хэрэгсэл

152.5

203.5

51.0

33.4

0.0

20 Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа

14,698.2

9,577.4

-5,120.8

-34.8

1.1

21 Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс

5.8

6.2

0.5

8.2

0.0

ДҮН

726,025.8

837,511.8

111,486.0

15.4

100.0

2019 оны эхний 2 сард 96.2 мянган тонн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 45.5 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 679.9 ам.доллар байсан бол 2019 онд 542.2  ам.доллар болж 20.3 хувиар буурчээ. 

Дизель түлшний импорт 180.8 мянган тоннд болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 30.3 мянган тонноор өссөн. 2018 оны эхний 2 сард  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 645.2 ам.доллар байсан бол энэ онд  613.8 ам.долларт хүрч 31.4 ам.доллар буюу 4.9 хувиар буурав.

Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 сая ам.доллараар нэмэгджээ.

Шинэ оны эхний хоёр сард Монгол Улсад суудлын 14,395, ачааны 2,619 автомашин орж ирсэн байна

2019 оны эхний 2 сард 178.3 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолсон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 19.8 сая ам.доллараар буюу 12.5 хувиар нэмэгдсэн байна. 

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 178.1 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 82.3 сая ам.доллараар өсжээ. Тайлант хугацаанд суудлын автомашин 14,395, ачааны автомашин 2,619 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 6,650-аар, ачааны автомашины импорт 216-аар нэмэгджээ.

Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нилээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн  бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харуулбал, 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 4 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 1.6 мян.ам доллараас 866.0 мян ам доллараар өсжээ.

Арван нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 17.7 мян.ам доллараас 1721.2 мян ам доллараар буурсан байна.

2019 оны эхний 2 сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр алим, лийрний импорт 866.0 мянган ам.доллараар, шар будааны импорт 515.2 мянган ам.доллараар, байцааны импорт 35.6 мянган ам.доллараар өсжээ.

Харин цагаан будааны импорт 1721.2 мянган ам.доллараар; элсэн чихрийн импорт 1684.2 мянган ам.доллараар, хуурай сүүний импорт 1020.2 мянган ам.доллараар буурсан байна.

Хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 10 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Тухайлбал, цагаан будааны импорт 2419.4 тонноор, сонгино сармисны импорт 891.0 тонноор, элсэн чихрийн импорт 3043.8 тонноор буурчээ.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэнд харуулав. Үүнээс харахад шар будааны импортын тонн тутмын дундаж үнэ 284.8 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 3610.3 ам.доллараар өссөн бол, цөцгийн тосны импортын дундаж үнэ 328.7 ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 462.2 ам.доллараар буурав.

Шар будааны импорт өсжээ

ХҮСНЭГТ: Хүнсний барааны импорт /2019 оны хоёр сарын бадлаар/

Барааны нэр

Импорт

2018.02

2019.02

Өөрчлөлт

Тоо хэмжээ, тн

Үнийн дүн /мян.$/

Дундаж үнэ /$/

Тоо хэмжээ, тн

Үнийн дүн /мян.$/

Дундаж үнэ /$/

Тоо хэмжээ, тн

Үнийн дүн /мян.$/

Дундаж үнэ /$/

 Хуурай сүү

969.0

3,180.5

3,282.2

766.1

2,160.3

2,820.0

-202.9

-1,020.2

-462.2

 Цөцгийн тос

71.3

424.3

5,954.0

29.8

167.5

5,625.3

-41.5

-256.8

-328.7

 Төмс

2.5

0.9

359.6

9.4

2.5

260.8

6.9

1.6

-98.7

 Сонгино, сармис

4,056.0

679.9

167.6

3,165.0

406.2

128.3

-891.0

-273.7

-39.3

 Байцаа

4,671.4

810.5

173.5

4,358.3

846.1

194.1

-313.1

35.6

20.6

 Лууван, манжин

1,638.6

247.7

151.2

1,184.8

230.0

194.1

-453.8

-17.7

42.9

 Алим, лийр

1,413.3

877.0

620.5

2,210.9

1,742.9

788.3

797.7

866.0

167.8

 Шахмал ногоон цай

716.2

554.7

774.5

230.5

191.8

832.2

-485.7

-362.9

57.7

 Байхуу цай

101.5

424.2

4,178.4

35.2

274.1

7,788.7

-66.3

-150.1

3,610.3

 Цагаан будаа

6,294.7

3,851.8

611.9

3,875.2

2,130.6

549.8

-2,419.4

-1,721.2

-62.1

 Шар будаа

369.1

115.4

312.7

1,055.4

630.6

597.6

686.3

515.2

284.8

Ургамлын тос

3,541.4

3,473.8

980.9

3,969.6

3,453.6

870.0

428.2

-20.1

-110.9

 Маргарин

1,261.4

1,247.5

989.0

727.1

677.7

932.1

-534.3

-569.8

-56.9

 Элсэн чихэр

10,612.2

5,055.7

476.4

7,568.4

3,371.5

445.5

-3,043.8

-1,684.2

-30.9

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа юм.

2019 оны эхний 2 сард дээрх төрлийн барааны импорт нийт дүнгийн 79.9 хувийг эзлэж байна. Тухайлбал, эрдэс бүтээгдэхүүний импорт 24.1 хувийг, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 21.3 хувийг, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 21.3 хувийг, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 6.7 хувийг, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 6.5 хувийг эзэлжээ.

 


Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Зураг
13 | 16 | 16 цаг