Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Asian challenge cup” тэмцээнд түрүүлсэн Монголын баг эх орондоо ирнэ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн номын сангийн 502 тоот хурлын танхимд

 09:00-18:00 цагт цагт "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал болно.

Төрийн ордны А танхимд

10:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдана.

СХД-ийн иргэний танхимд

10:00 цагт Япон улсын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 20 дахь жилдээ СХД-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт ахмад дайчин С.Хорлоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд 

 14:30 цагт  шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээнд түрүүлсэн Монголын баг эх орондоо ирнэ.

Хавдар судлалын төвийн өргөтгөлийн хурлын танхимд

15:30 цагт Хавдар судлалын төвийн байр ашиглалтад орсноос хойш анх удаа дээврийн их засварын ажлыг Японы засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийхээр болсонтой холбогдуулан гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ болно.