Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын их, дээд сургуулиудад ЗЭЭЛЭЭР сурах боломжтой боллоо

ikon.mn
2019 оны 3 сарын 4
Сурталчилгаа

Монгол орон даяар сурч, хөдөлмөрлөж буй оюутан залуус маань боловсролоороо тэргүүлэгч АНУ, Австрали, Япон зэрэг улсуудад боловсрол эзэмшихийг ихээр хүсч тэмүүлэх болсон билээ.

Сүүлийн жилүүдэд оюутан залуусын маань хэлний мэдлэг өндөр болсон ч санхүүгийн бэрхшээлийн улмаас хүссэн улс орныхоо сургуульд сурч чадахгүй байгаа нь харамсалтай.

Үүнийг анзааран Монголынхоо олон мянган залууст АНУ-д зээлээр сурах боломжийг олгохоор хичээн ажиллаж буй хамт олныг энэ дугаартаа онцолж байна.

Ийнхүү "Edu Root" ХХК-ын менежер Д.Золзаяатай уулзаж дараах зүйлсийг тодруулсанаа та бүхэнд хүргэе.

 

-Сайн байна уу. Танай “Edu Root” боловсролын төв нь оюутнуудад АНУ-д зээлийн нөхцлөөр сурах боломж олгодог гэсэн. Байгууллагынхаа тухай эхлээд товч танилцуулна уу?

- Манай байгууллага 2016 онд байгуулагдсан бөгөөд Боловсрол зуучлал, Аялал жуулчлал, Гадаад хэлний төв, Визний зөвлөх үйлчилгээ, Баталгаат орчуулга гэсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.  Энэхүү байгууллага нь үүсгэн байгуулагдах болсон шалтгааны тухайд гэвэл эх орны хөгжил иргэдийн боловсролоос шууд хамаардаг учир Монгол улсынхаа залуучуудад чанартай боловсрол эзэмшихэд нь туслах зорилгоор олон олон боломж, гарцыг нээж өгөхөөр анх байгуулагдсан юм.

-Танай байгууллагын хувьд АНУ-д улсад зээлээр сурах боломжийг Монголд анх удаа оюутан залууст нээж өгч байгааг сонслоо. Энэ тухай дэлгэрэнгүй тодруулвал?

- Бид АНУ-д бакалавр, мастер, докторын зэрэгт суралцах хүсэлтэй залуусдаа энэ боломжийг 2019 оноос эхлэн олгохоор ажиллаж байна. Энэ зээлийн тухайд гэвэл АНУ-ын их, дээд сургуульд сурах хүсэлтэй боловч санхүүгийн боломж багатай, тэтгэлэгт хамрагдах боломжгүй оюутан залуусыг сургалтын төлбөрийн зээлийн үйлчилгээнд хамруулах юм.

АНУ-д гадаад оюутнуудад зээл олгодог олон байгууллага байдаг бөгөөд оюутнууд тухайн байгууллагуудаас жилийн 5-12% хүүтэйгээр 5-20 жилийн хугацаатай зээл авах боломжтой.

АНУ-д гадаад оюутнуудад зээл олгодог олон байгууллага байдаг бөгөөд оюутнууд тухайн байгууллагуудаас жилийн 5-12% хүүтэйгээр 5-20 жилийн хугацаатай зээл авах боломжтой.

Тэрхүү байгууллагуудаас хэрхэн зээл авч суралцахад нь манай байгууллага туслаж өгөх юм.

-Зээлд хамрагдахад ямар давуу талтай вэ?

- Зээлийн хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл виз мэдүүлэхэд санхүүгийн баталгаа болгон ашиглаж болдгоороо давуу талтай байдаг. Үүнийг дагаад виз гаралтын хувь ч өндөрсөнө гэсэн үг.

-Зээлд хамрагдахад тухайн хүнээс шаардагдах зүйлүүд юу байдаг вэ?

-Зээлд хамрагдахын тулд магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын их дээд сургуульд тэнцсэн урилга, сургалтын төлбөрийн нэхэмжлэл, банкны тодорхойлолт болон зээлийн түүх, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын санал зэрэг шаардлагатай бөгөөд зээл авах магадлал болон зээлийн хэмжээг өсгөхийн тулд батлан даагчтай байвал давуу тал болдог. Батлан даагч нь зээл төлөх чадвартай, АНУ-ын иргэншилтэй эсвэл байнгын оршин суугч байх ёстой гэсэн шаардлагатай. Батлан даагчаа ойрын хамаатан эсвэл найз нөхөд, сургуулийн төгсөгчдийн холбоо болон онлайнаар хайх боломжтой байдаг.

-Зээлд хамрагдлаа гэж бодоход зээлийн эргэн төлөлт нь ямар дэс дараалалтай вэ?

- Сургалтын төлбөрийн зээлийг зөвхөн хүү төлөх, тогтмол төлбөр төлөх, шууд төлж эхлэх болон хойшлуулж төлөх гэсэн 4 нөхцлөөр төлж болно. Жишээлбэл: Хойшлуулж төлөх нөхцөлд нь оюутан сургуульд сурч байх хугацаандаа болон төгссөнөөсөө хойш 6 сарын турш ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд 6 сарын дараачаас үндсэн зээл болон хүүг зэрэг төлж эхлэх юм.

-Сургуульдаа тэнцэн зээлийн нөхцөлд хамрагдахад хэлний болон шалгалтын оноо хэрэг болох уу?

- Болно. Ерөнхийдөө сургууль болгон өөрсдийн заасан оноотой байдаг ба хэрвээ оноогүй бол манай хэлний төвийн IELTS, GMAT, TOEFL, SAT-д бэлдэх сургалтанд суралцах боломжийг манайх давхар олгож байгаа.

-Зээлээр биш тэтгэлэгтэй сурахад ямар боломжууд байгаа вэ? Танай байгууллагын хэрэгжүүлж буй ажлаас хуваалцаач?

- Ихэнх их дээд сургуулиуд нь оюутны хэлний оноо, сурлагын амжилт, хувийн чадвар болон бусад хүчин зүйлээс хамааруулж 50-100%-ийн тэтгэлэг олгодог.

АНУ, Австрали, Япон улс руу 3 дахь тэтгэлэгт хамрагдахад нь тусладаг

Жишээ нь: Нийтлэг 3 төрлийн тэтгэлэг байдаг.

  1. Засгийн газрын тэтгэлэг
  2. Гадны сангуудын тэтгэлэг
  3. Их сургуулиудын тэтгэлэг гэсэн.

Манай хувьд оюутан залуусдаа АНУ, Австрали, Япон улс руу 3 дахь тэтгэлэгт хамрагдахад нь тусладаг юм.

-Танайх АНУ-с гадна Австрали, Япон улс руу сургуульд зуучилдаг гэж сонссон?

- Сүүлийн жилүүдэд Австрали, Япон улсад суралцах оюутнуудын тоо өссөөр байна. Австрали улсын хувьд ярихад тэнд суралцахыг сонирхож байгаа хүмүүст олон боломж байдаг. Ямар нэгэн хэлний оноогүйгээр сургуульдаа элсэж болохоос гадна гэр бүлээрээ виз мэдүүлж сурч амьдрах боломж нь илүү нээлттэй байдгаараа их давуу талтай.

-Мэдээж дээрх орнуудад очсон оюутнууд сурахын хажуугаар цагийн ажил хийх сонирхолтой байдаг энэ талаар?

- Хэрэв суралцахын хажуугаар цагийн ажил хийхээр төлөвлөж байгаа бол тухайн улсынхаа хууль, дүрмийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь: Дээрх орнууд гадаад оюутанд 7 хоногт 20-28 цаг ажиллахыг зөвшөөрдөг бөгөөд баярын амралт болон сургуулийн амралтаар бүтэн цагаар ажиллахыг зөвшөөрдөг.

-Бүх бичиг баримт нь бүрэн асуудалгүй хүмүүсийн виз цуцлагдах асуудал гардаг. Энэ ямар шалтгаанаас болдог юм бол?

- Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь амнаас ам дамжсан ярианд итгэн визний мэдүүлэгтээ хайхрамжгүй хандчихдаг. Нийгмийн даатгал төлдөг ашиг орлоготой л бол виз олгогдоно гэж ч боддог. Үнэндээ визний мэдүүлэгт өгч буй бүх бичиг баримт хоорондоо уялдаа холбоотой, санхүүгийн баталгаа үнэн зөв байх нь чухал байдаг. Жишээ нь: АНУ-ын элчинд орж байгаа хүн суралцах зорилгоо дутуу ойлгуулах, дээр нь элчин тухайн хүнийг харах үнэлэмж зэргээс болж виз татгалзах тохиолдлууд байдаг.

-Танайх ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас ямар давуу тал онцлогтой вэ?

- Манай байгууллага нь АНУ, Австрали, Япон улсад тэтгэлэгтэй сурахад хамгийн хямд зуучлалын төлбөртэйгөөс гадна эдгээр улс руу сурах сонирхолтой хүмүүстээ манай байгууллагын дэргэдэх хэлний төвийн Англи хэл, Япон хэлний Анхан шатнаас Ахисан түвшний бүх сургалтууддаа хөнгөлттэй үнээр суралцах боломжийг олгодог.

Мөн Энгийн аялал болон Бизнес аяллын төлөвлөгөө гаргах, Бичиг баримтын баталгаат орчуулга, Визний зөвлөгөө гэх мэт нэг дор төвлөрсөн цогц үйлчилгээг үзүүлдгээрээ онцлог юм.

- Баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Холбогдох утас: 7007-8383, 9083-8383

Вебсайт: www.eduroot.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.