Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хааны цагаан үүл” жүжиг УФАгийн тайзнаа тавигдлаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Чингиз Айтматовын өгүүллэг, Елена Баранчиковагийн жүжгийн зохиолоор Мусалим Кульбаевын найруулсан “Чингис хааны цагаан үүл” жүжгийн нээлтийн тоглолт ОХУ-ын Башкирын Мажита Гафурын нэрэмжит Эрдмийн драмын театрын тайзнаа энэ сарын 21-ний өдөр боллоо.

Башкирын Эрдмийн драмын театрын уран сайхны удирдагч Олег Ханов “Манай театрын тайзнаа энэхүү жүжиг тавигдаж буйд ач холбогдол өгч өөрийнхөө төлөөллийг нээлтийн ажиллагаанд оролцуулж, дэмжлэг үзүүлж буй Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Хүч чадал, хайр дурлал, нөхөрлөл, чанд сахилга бат, дэг журмын тухай өгүүлсэн энэхүү жүжгийн Чингис хааны дүрийг ОХУ-ын Ардын жүжигчин Хурматулла Утяшев, Бөртэ хатны дүрийг ОХУ-ын Гавьяат жүжигчин Эльвира Юнусова, Эрдэнийн дүрийг Артур Кабиров, Догулангийн дүрийг Зилия Халилова, Алтангийн дүрийг Башкир улсын Ардын жүжигчин Сара Буранбаева нар бүтээжээ.
 
 

Жүжгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг зохиолч болон театрын удирдлагаас урьсан бөгөөд түүнийг төлөөлж, тус яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцлоо

Тоглолтын дараа Ж.Баярхүү Башкирын Мажита Гафурын нэрэмжит эрдмийн драмын театрын дарга И.И.Файзуллин, “Чингис хааны цагаан үүл” жүжгийн зохиолч Е.Баранчикова нартай уулзаж Элчин сайдын хүргүүлсэн цэцгийн баглааг өргөн барив гэж ГХЯ-наас мэдээллээ.