2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
03:00
S29
-6°
04:00
S31
-6°
05:00
S31
-7°
06:00
S31
-7°
07:00
S31
-8°
08:00
S32
-7°
09:00
S32
-5°
10:00
S32
-2°
11:00
S32
12:00
S30
13:00
S30
14:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын даргыг томилох НИТХ-ын хуралдааныг хоёрдугаар сарын 26-нд товложээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Баянзүрх дүүрэгт явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн мэдээллийг сонсов. 2016 оноос эхлэлтэй, өдгөө хуулийн байгууллагаас маргааныг нь эцэслэн шийдсэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг ирэх сард зохион байгуулах нь. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 09, 19 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болжээ. Тэргүүлэгчдийн зүгээс дахин сонгууль явуулахтай холбоотойгоор холбогдох газруудад хурлын тэмдэглэлээр үүрэг өгч ажиллахыг чиглэл болголоо.  

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлын хүрээнд өмнөх хуралдаанаас өгсөн үүргийн дагуу хоёр асуудал танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлд хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслийн нэгжийн удирдах хорооны ирцийн талаарх мэдээллийг танилцуулгаар бэлтгэн ирсэн байв. Тэргүүлэгчдийн зүгээс төслүүдийн удирдах хорооны ирц, үйл ажиллагааны талаарх мэдээлэл, удирдах хорооны зарим гишүүдийг өөрчлөн томилох асуудлыг Тэргүүлэгчдийн дараагийн хуралдаанаар сонсож, хэлэлцэхээр хойшлуулав.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй гэр хорооллын болон цэвэр агаарын гэх мэт төслүүдийг бүгдийг нь шалгана

 

Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл "BRT төслийн удирдах хорооны гишүүд нь хуралдаа суудаггүй, ажилчид нь ажлын байрныхаа шалгуурт тэнцдэггүй, тэгсэн хэрнээ хэдэн саяар нь цалин авч байна. Ажлаа хийдэггүй хэрнээ гадаадын улсад 90 гаруй сая төгрөгөөр зугаалчихсан. Захирал нь халагдсанаас хойш 74 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байгаа юм. Эдгээр асуудлыг нь шийдэхээс нааш томилгоо хийж болохгүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй гэр хорооллын болон цэвэр агаарын гэх мэт төслүүдийг бүгдийг нь шалгана" гэсэн юм.

Мөн Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийх ажлыг төлөвлөгөөг өнгөрсөн удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар сонсож хийх ажлын төлөвлөгөөг өөрчлөн оруулж ирэх чиглэл өгсөн билээ. Энэ дагуу ажлын хэсгийн зүгээс өмнөх хурлын үеэр Тэргүүлэгчдийн гаргасан саналыг төлөвлөгөөнд тусгасан талаарх мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал танилцууллаа. Тэргүүлэгч Ц.Байгалмаа, Д.Мөнхжаргал нар ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийхээр төлөвлөсөн ажилд шүүмжлэлттэй хандав.

Дэлхийд хамгийн аюултай 11 гудамжны нэгээр манай Улаанбаатарын Бага тойруу нэрлэгдсэн байна

 

Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Нийслэлийн 380 жилийн ойг угтаж нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагууд, тухайлан төрийн байгууллагууд иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, түргэн шуурхай үйлчилдэг болох, байгууллага, айл өрх бүр өнгө үзэмжээ засаж өөрчлөхөд чиглэсэн бүтээн байгуулалт, манлайлалын ажил хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв.

Тэргүүлэгч Д.Мөнхжаргал “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан бид өвлийн улиралд "Мөсөн хотхон" барьж, өвлийн баярыг зохион байгуулвал үүнийг сонирхож ирэх жуулчдын тоо нэмэгдэхийн хирээр, олон орноос өвлийн жуулчдыг татах боломжтой. Япон улс энэ өвөл мөсний баяр зохион байгуулж олон мянган жуулчдыг татаж чадсан. Мөн дэлхийд хамгийн аюултай 11 гудамжны нэгээр манай Улаанбаатарын Бага тойруу нэрлэгдсэн байна. Иймээс энэ гудамжийг жишиг тохижилттой, жуулчдад ээлтэй гудамж болгож тохижуулах хэрэгтэй.  Эдгээр үйл ажиллагааг бизнесийн салбарынхантай хамтран ажиллаж хэрэгжүүлэх нь зүйтэй” гэлээ.   

 Даншиг хийх зардлыг бид гандан орчимыг тохижуулах, иргэд амарч тухлах цэцэрлэг бий болгоход зориулах нь зүйтэй

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан “380 жилийн түүхэн ойн хүрээнд ямар нэгэн баяр, наадмыг төсвийн хөрөнгөөр тэмдэглэн өнгөрүүлэхгүй гэсээр байтал төсөлд  "Даншиг" наадам хийх гээд оруулж ирсэн байна. Даншиг наадмыг нийслэлээс төсөв хөрөнгө гаргахгүйгээр аялал жуулчлалын болон соёл урлаг, шашны байгууллагууд нь хамтараад зохион байгуулах ёстой. Даншиг хийх зардлыг бид гандан орчимыг тохижуулах, иргэд амарч тухлах цэцэрлэг бий болгоход зориулах нь зүйтэй. 380 жилийн ойн хүрээнд гурван чиглэлийн ажилд та бид анхаарлаа хандуулах ёстой. Эхнийх нь хотын үйлчилгээний стандартыг сайжруулах, хотын соёлыг түгээх. Удаагаар гудамж талбайн аюулгүй байдлыг хангах гэмт хэргийг бууруулах, гуравдугаарт түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлахад анхаарч ажиллана” гэв.

Мөн энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэв. Өмнө нь Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гарагт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан. Тиймээс холбогдох хуулийн дагуу нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн Мягмар гарагт хуралдуулахаар товлолоо.

Түүнчлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Нийслэл, дүүргийн ИТХ, Хороодын иргэдийн нийтийн хурал, нийслэл дүүрэг, хорооны Засаг даргад хуулиар ногдуулсан чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийг дахин хувиарлах талаарх санал  боловсруулах ажлын хэсгийг НИТХ болон НЗДТГ-ын албан тушаалтнуудыг хамруулан гаргасныг тэргүүлэгчидэд танилцуулж тогтоолын төслийг батлав.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x