Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэл бол чөлөөт цагаараа сурдаг зүйл биш юм

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Эксперт Институтын гүйцэтгэх захирал Б.Баттөртэй ярилцлаа.


- Aнгли хэл суралцагчдын гаргадаг нийтлэг алдаанаас ярилцлагаа эхэлье гэж бодож байна.

- Миний анзаарсанаар Aнгли хэл суралцагчдад хоёр гол дутагдал байна. Нэгдүгээрт, тууштай биш байдал. Хоёрдугаарт, Aнглиар ярихаасаа ичдэг байдал гэж боддог. Энэ нь ч олон судалгаагаар нотлогдсон байдаг. Үүнээс болоод цаг хугацаа ихээр алдах, сонсох ярих чадвараа орхигдуулсан байх тал ихээр анзаарагддаг. Ялангуяа монгол суралцагчид ярих тал дээр их хойрго ханддаг.

Би ч бас анхандаа яг л тийм байсан. Тэрнээс болоод АНУ-д суралцаж байхад манай багш надаас “Чи бага байхдаа эхлээд ярьж сурсан уу эсвэл бичиж сурсан уу” гэж асууж байсан. Мэдээж хэрэг бүгд эхлээд ярьж сурдаг шүү дээ. Тэгээд надад гадаад хэл сурахад яриа маш чухал гэдгийг онцлон хэлж байсан юм. Тийм учраас анхлан суралцах цагаасаа л бусдаас санаа зовж, ичихгүй яриад, алдаагаа засуулаад, тууштай явбал үр дүнтэй.

- Та Aнгли хэл анх сурч байхдаа эдгээр алдаа дутагдлыг гаргадаг байсан гэлээ.  Эдгээр дутагдалаа хэрхэн зассан бэ?

- Би ЕБС-aa төгсөөд Америк руу хэлний бэлтгэлд суралцахаар явсан юм. Анх явахдаа ёстой хүмүүсийн хэлдгээр Hi, Bye-аас өөр үг мэддэггүй байлаа. Тэгээд анхандаа тэрнээсээ ичээд ярих гэж оролддоггүй байсан. Эхний хоёр сард Aнглиар огт яриагүй байх. Тэгээд нэг өдөр хэл мэддэггүйгээсээ болж нэг том онигоонд орж аваад л тэрнээс хойш ярих гэж оролдож, нэлээд хичээсэн. Нөгөө цочроо нь гарна гэдэг нь л тэр өдөр болсон байх.

- Та тэгэхээр АНУ-д орчинд нь очиж суралцсан юм байна. Тэнд суралцаж байгаа өөр улсын оюутнууд болон Монголд Aнгли хэл сурч байгаа суралцагчдын  хооронд ямар ялгаа байна вэ?

- Тэнд суралцах гэж очсон оюутнууд харьцангуй нээлттэй санагдсан. Аль болох ямар ч хамаагүй сэдвээр хэнтэй ч хамаагүй ярихыг хичээж ойлгохгүй байгаагаа санаа зоволгүй дахин дахин асууж суралцдаг.

Харин Монголд Aнгли хэл суралцагч нар нэлээд бүрэг мөн их нэрэлхүү байдал анзаарагддаг. Ойлгоогүй байсан ч нэрэлхүү зангаасаа болоод асуулгүй яваад өгдөг. Ярих боломж байсан ч аль болох ярихгүйг хичээгээд байдаг. Энэ л гол ялгаа нь юм шиг санагддаг даа.

- Миний бодлоор Монголд байгаа сургалтын төвүүдийн төлбөр харьцангуй өндөр санагддаг. Түүнээс болоод хүн бүрт сургалтын төвд суралцах боломж олдохгүй байх шиг?

- Нуулгүй хэлэхэд би ч бас тэгж боддог. Манай сургалтын төвүүд ашгийг чухалчилсан, арилжааны байгууллагын хандлагатай болсон нь илт харагддаг. Сургалтын чанар болон суралцагчид л хамгийн үнэт зүйл нь байх ёстой л доо. Тийм учраас “Эксперт Институт” сургалтын чанарыг чухалчилж, төлбөрийг хамгийн хямд байлгах гэж хичээж ажилладаг. Цаашдаа ч үүнийгээ үргэлжлүүлж, төлбөрийг хамгийн хямд байлгаж, хүн болгонд суралцах боломж олгож ажиллана гэж бодож байгаа.

- Монголд маш олон Aнгли хэлний сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Танай сургалтын төв тэднээс юугаараа ялгаатай вэ?

- Манайх 2010 оноос Олон Улсын соёл солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ангентлагаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1000 гаруй монгол оюутан, залуусыг хөтөлбөрүүддээ амжилттай хамруулсан байдаг. Энэ хугацаанд Монголд Aнгли хэл сурсан оюутан, залуусын ярианы болон сонсголын чадвар нийтлэг тун тааруу байгаа нь анзаарагдсан.

Тиймээс бид 2017 оноос “Эксперт Институт” Aнгли хэлний сургалтын төвийг нээн залуусын дунд орхигдоод байгаа яриа, сонсголын чадварууд дээр түлхүү анхаарч Америк хэлний сургуулиудын системээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай сургалтын төвийн бас нэг ялгарах хамгийн том тал гэвэл “4+1+1 зорилтот хөтөлбөр”-ийн сургалтуудыг явуулдаг. Энэ нь суралцагчдадаа дараагийн давхар боломжуудыг олгодог гэж боддог.

- Та сая зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дараагийн боломжуудыг давхар олгодог гэж хэллээ. Боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

- Манай агентлаг одоогоор Study in USA - АНУ-д суралцах хөтөлбөр, Work and Travel in USA - Оюутнуудад зориулсан гурван сар Америкт ажиллангаа аялах хөтөлбөр, Intern and Trainee Program – АНУ-д дадлагажих хөтөлбөр, High School Student Exchange – Сурагч солилцоо зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр манайд суралцагчид дээрх хөтөлбөрүүдэд давхар хамрагдаж, сурсан Aнгли хэлний мэдлэгээ АНУ-д, орчинд нь очиж давхар баталгаажуулах боломжтой.

Жишээ нь, ЕБС-ын ахлах ангийн сурагчид манай төвд суралцаад, сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж, АНУ-д нэг жил хүртэлх хугацаатай суралцах боломжтой гэсэн үг л дээ.

-Үнэхээр сонирхолтой сонсогдож байна. Гэхдээ эдгээр нь зөвхөн сурагчдад зориулсан хөтөлбөр үү?

- Үгүй үгүй. Яалаа гэж, би ганцхан жишээ хэлсэн юм. Манайд бүх насныханд зориулсан хөтөлбөрүүд бий. Жишээ нь, багш, тогооч мэргэжилтэй, ажлын туршлагатай хүмүүсийг АНУ-д нэг жил хүртэлх хугацаатайгаар ажиллах боломжоор хангадаг хөтөлбөр ч бий. Мөн Aнгли хэлний насанд хүрэгчдийн тусгай ангиуд хичээллэж байна.

- Та суралцагчдын гол дутагдал нь Aнглиар ярихаасаа ичдэг байдал гэж хэлж байсан. Танай сургалтын төв энэ тал дээр хэрхэн ажилладаг вэ?

- Бид энэхүү сургалтын төвөө нээхээс өмнө Монголд байгаа сургалтын төвүүд болон гадаад хэл суралцагчдын талаар суурь судалгаа хийсэн. Үр дүнд нь бусдаас өөр буюу суралцагчдадаа илүү өгөөжтэй, сургалтын үр дүнг чухалчлах тал дээр анхаарч ажиллахаар “Эксперт Институт”-ыг байгуулсан. Ер нь хүн олон хүний дэргэд биеэ барьж, ичих хандлага нь ихэсдэг шүү дээ.

Тэгэхээр бид анги дүүргэлтийг 10 суралцагчаас хэтрүүлдэггүй. Ангид цөөн хүн байна гэдэг нэг хүний ярих цаг ихэсгэхээс гадна, биеэ барилгүй, ичиж эмээх байдал нь маш ихээр багасдаг. Мөн танхимын сургалтаас гадна Aнгли хэл дээр тулгуурласан нэмэлт олон арга хэмжээ зохион байгуулдаг. Жишээлбэл, Манай “Don’t be shy” буюу Ичих хэрэггүй Aнгли хэлний ярианы клуб байна. Хэн ч хамаагүй ирээд ичиж, зоволгүй ярьж, ярианы хэлээ сайжруулах боломжтой.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.