2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд М.Такаока Улаанбаатарын шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв

ikon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзаж, хоёр орны зам тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Элчин сайд М.Такаока  энэхүү чухал бөгөөд хариуцлагатай албанд томилогдсонд Сайд Б.Энх-Амгаланд  баяр хүргээд  цаашид хоёр орны зам, тээврийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд хоёр орны хамтын ажиллагааны чухал төсөл болох Улаанбаатар хотын Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу богино хугацаанд чанартай, нислэг техникийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ашиглалтад оруулахын чухлыг дурдаад, энэхүү шинэ нисэх буудал Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжилд төдийгүй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад онцгой ач холбогдолтой.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг 2019 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээн авахын төлөө хоёр тал бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж, богино хугацаанд эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа талууд илэрхийлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежментийн гэрээний асуудлаар японы талтай нягт хамтран ажиллаж байгааг дурдаад хоёр тал уг гэрээг харилцан ашигтай, тогтвортой, эрх тэгш, ил тод, нээлттэй, харилцан ойлголцсон, найдвартай харилцааг гол зарчмаа болгож ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.  Уг гэрээг богино хугацаанд амжилттай байгуулахад японы талаас хүчин чармайлт гарган, дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Элчин сайд М.Такаока энэхүү төсөл нь хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны нэг бэлгэ тэмдэг болох чухал төсөл болохыг онцлоод монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, ИНЕГ-ын зүгээс маш идэвхтэй ажиллаж байгааг дурдаад Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд амжилттай нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Элчин сайд М.Такаока нар хамтын ажиллагааны бусад сэдвийг мөн хөндөж ярилцсан юм.

 

Эх сурвалж: ЗТХЯ

x