Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор “тарган” ангилалд багтах болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч ээлжит эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан юм. 

Өчигдөр буюу Пүрэв гарагт ерөнхийлөгчийн эмч Шон Конли дүгнэлтийг нь олон нийтэд танилцуулжээ. Ерөнхий үзүүлэлтүүд хэвийн сайн байсан ч Дональд Трампын биеийн жин жилийн өмнөх хэмжээнээс 2 кг-аар нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарсан байна.

Тодруулбал 72 настай Трамп 2018 оны эхээр 108 кг жинтэй байсан бол одоо 110 кг болон нэмэгджээ.

Ингэснээр Америкийн стандартаар тэр “тарган” гэсэн ангилалд багтаж байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн үзлэгээс хойш Трамп хоол хүнсэндээ загасны мах түлхүү хэрэглэдэг болсон ч дуртай стэйкнээсээ татгалзаж чадахгүй байгааг Цагаан ордныхон баталжээ.

Түүнийг бас түргэн хоолны фэн гэдгийг олон хүн мэднэ. Конли эмч Дональд Трампын LDL холестеролын (муу холестерол) түвшинг бууруулах, сайн гэгддэг HDL холестеролын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор розувастатин эмийн тунг нь өсгөх арга хэмжээ авч байгаагаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters