Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын III төв эмнэлэг эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц халдвар хамгааллын лабораторитой боллоо

ikon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улсын гуравдугаар төв эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторийн их засвар дуусаж, өчигдөр ашиглалтад оржээ.

Үүний үр дүнд эмнэлэгт халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бүрдүүлж байгаа аж. Эдгээр ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд гүйцэтгэжээ.

 

Мөн өнөөдрийг хүртэл энэ төслөөр дамжин 1,000 гаруй эмч эмнэлэгийн мэргэжилтэн, лаборант нарыг мэргэшүүлээд байгаа юм.

 

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Эмнэлгүүдийн ариутгалын тасгуудад өмнө нь ашиглаж байгаагүй багаж угаах, халдваргүйжүүлэх автомат машин, хэт авиан цэвэрлэгч, хийн плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг тоног төхөөрөмж тавигдсанаар эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэлийг бууруулж, багаж хэрэгслийн ариутгалын чанар, аюулгүй байдал нэмэгдэх, ариутгалыг хяналтын системийн тусламжтай бүрэн хянах боломжийг бүрдүүлж байгаа" хэмээжээ.

2019 онд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал, нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэх болон ажлын байран дахь сургалтуудыг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн шинээр нэмэгдсэн найман эрүүл мэндийн байгууллагын төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын засварын ажил хийх, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулахаар мөн төлөвлөжээ.

"Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5" төслийн хүрээнд цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэх гэж буй талаар ЭМЯ мэдээлэв.