Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

“АПУ ДЭЙРИ” ХХК-ийн Сүү бэлтгэн нийлүүлэгчдийн ээлжит уулзалт боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

АПУ Дэйри ХХК  2019 оны 1 сарын 26- ны өдөр “Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” сэдвийн дор Төв, Сэлэнгэ аймгийн 12 сумын 180 гаруй  малчид фермерүүд,  сүү бэлтгэн нийлүүлэгчид оролцсон  ээлжит чуулга уулзалтаа зохион байгууллаа. 

Тус компани нь Сүү бэлтгэн нийлүүлэгчдийн чуулганыг 3 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд уулзалтаар Сүүний чанар стандарт, Сүүний аюулгүй байдлыг хангах болон Малын тэжээл, Үнээний дэлэнгийн эрүүл ахуй зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж малчид, фермерүүдийг хоорондоо туршлага солилцох боломжоор хангасан байна. 

 
 
 

Мөн энэ үеэр 2018 оны онцлох үйл явдал болох АПУ Дэйри ХХК, Хаан Банк, Нүүдэлчин Агро ферм ХХК-н хамтран хэрэгжүүлсэн Монголын анхны “Сүүний Кластер Ферм” төслийг амжилттай хэрэгжүүлсэн арга туршлагаасаа хуваалцсан бөгөөд энэхүү төсөл нь 2019 онд улам өргөжин дахин 3 сүүний кластер фермийг байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

АПУ Дэйри ХХК нь малчид фермерүүдээс ирсэн сүүг Улаанбаатар хотын ойролцоох 12 байрлалд зориулалтын сүү цуглуулах хөргөлттэй цэгүүдээр хүлээн авч цуглуулан 11-н төрлийн  шинжилгээг газар дээр нь хийн зориулалтын сүү тээвэрлэх машинаар үйлдвэр дээрээ татан цуглуулж ДЭЭЖ, САЙН, МААМУУ, ЦЭВЭР СҮҮ брэндийн нийт 33 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ байнга хүргэдэг билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 11 | 10 цаг