Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн хэмжээ өөрчлөгдлөө

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр болжээ.

Энэ тушаалаар зөвхөн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шинэчлэн баталсан хураамжийн хэмжээгээр шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх болсныг мэдэгдлээ.

 

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл