Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбуудайн тонн тутамд 41,000-45,500 төгрөгийн урамшуулал олгоно

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45,500 төгрөг, IV ангиллынх бол 41,000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа. 

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн гарчээ.

Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бүрдсэн гэсэн үг гэж Засгийн газраас мэдээллээ.