Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Усайн Болт хөлбөмбөгчин болох мөрөөдлөө орхиж, спортын амьдралаа дуусгалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хөнгөн атлетикийн домогт тамирчин Усайн Болт спортын хоёр дахь амьдралаа эхлүүлж, мэргэжлийн хөлбөмбөгчин болохоор ажиллаж эхэлсэн билээ.

Олимпийн найман алтан медальт тэрээр өнгөрсөн оны есдүгээр сард Австралийн Central Cost Mariners клубт туршилтын тоглолтуудаа хийсэн юм. Болт хоёр дахь тоглолтдоо хоёр гоол хийж, ур чадвар нь мэдэгдэхүйц нэмэгдэж байсан ч хөлбөмбөгийн мэргэжлийн тоглогч болж чадах эсэх нь эргэлзээтэй байв.

32 настай Болт өнгөрсөн онд Норвегийн Стромсгодсет, Германы Боруссиа Дортмунд клубүүдэд бэлтгэл хийж байжээ. Гэвч 2018 оны эцсээр тэр Австралийн багтайгаа цалин хөлсний хэмжээн дээр тохиролцож чадаагүй тул хөлбөмбөгчин болох мөрөөдлөө хаяхаар шийджээ.

2017 онд хөнгөн атлетикийн спортоос зодог тайлсан 100, 200 метрийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Усайн Болт мэргэжлийн хөлбөмбөгчин болох оролдлого хийж бүтэлгүйтсэндээ харамсахгүй байгаагаа ярьсан байна.

“Ихийг сурлаа, зугаатай байлаа. Би хөлбөмбөгийн багт тоглож үзсэндээ үнэхээр баяртай байна. Надад өөр олон ажил бий. Спортын амьдралаа үүгээр дуусгаад бизнес рүү шилжиж байна” гэж Болт ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters