Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын ШУА хамба ламтанд хүндэт профессор цол олгох шийдвэрээсээ буцжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн өдрийн өмнө Оросын Шинжлэх Ухааны Академи тус улсын үнэн алдартны шашны тэргүүнд хүндэт профессор цол олгохоор нэр дэвшүүлж байгаагаа зарласан юм.

Хэрвээ энэ санал дэмжигдсэн бол хамба лам Кирилл, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенкогийн хамт Шинжлэх Ухааны Академийн хүндэт профессорын цолыг өчигдөр хүртэх байжээ.

Гэвч академичид эсэргүүцсэний үр дүнд уг шийдвэрээ цуцалсан байна. Матвиенко даргад хүндэт цол олгох шийдвэрээ академи бас цуцалжээ.

Нэгдүгээр сарын 18-нд тэдгээр хүмүүсийг ШУА-ийн хүндэт профессор болгохоор нэр дэвшүүлж байгааг зарласан юм.

Хамба лам Кирилл “шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэхэд гавьяа байгуулсан” гэх үндэслэлийг ШУА-ийн мэдэгдэлд дурдаж байжээ.

Тус академийн хүндэт профессорын цолыг “дэлхийн соёл, нийгэм, улс төр, шинжлэх ухаанд гавьяа байгуулсан хүмүүст олгох” журмын заалт байдаг.

Өмнө нь 2012 онд Израйлийн ерөнхийлөгч асан Шимон Перес, 2015 онд тухайн үед НҮБ­-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн, ЮНЕСКО-гийн тэргүүн Ирина Боковад тус тус олгож байжээ.

Мөн дотоодын улс төрчдөд олгодог жишиг ч байсан юм. Жишээ нь Москва хотын дарга Юрий Лужковт энэ хүндтэй шагналыг олгож байв. Энэ удаа академичид өөрсдийнх нь саналыг тусгалгүйгээр шинжлэх ухаанд ямар ч хамаагүй хүмүүст хүндэт профессорын цол олгох шийдвэр гаргаж байгааг шүүмжлэн эсэргүүцсэн байна. Зарим нь хэн авч байгаа нь гол биш, шагналд нэр дэвшүүлэх үйл явц ил тод, нээлттэй байхыг шаардсан юм.

Гэхдээ хамба лам Кирилл шинжлэх ухааны цол хэргэмээр дутахгүй нэгэн гэнэ. Тухайлбал Оросын Үнэн Алдартны Шашны тэргүүн Москвагийн Цөмийн Судалгааны Үндэсний их сургуулийн хүндэт профессор цолтой юм байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

 

Зураг
13 | 18 | 18 цаг