Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУОШГ: Маргааш нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

2019 оны нэгдүгээр сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларсан. Зарим газраар өдөртөө нэмэх градус хүрч дулаарсан. Тухайлбал, энэ сарын 19-нд Өвөрхангайн Арвайхээрд +2, Хархоринд +3 градус, Архангайн Цэцэрлэгт +1 градус дулаан байсан байна. Шөнөдөө мөн хүйтний эрч сулавтар байжээ.

Мөн ЦУОШГ-аас өчигдөр өдөр говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр газраар +7...-1 градус байсныг мэдээллээ.

 

Зураг
13 | 18 | 17 цаг