Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр дүнтэй худалдан авалтын буцаан олголт орохгүй бол харьяа татварын байгууллагад хандахыг зөвлөлөө

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ибаримт системд бүртгүүлсэн өндөр үнийн дүнтэй баримтуудын буцаан олголт орохгүй байх тохиолдол юунаас шалтгаалж байгааг тодруулж өгөхийг хүссэн иргэдийн саналын дагуу Татварын Ерөнхий Газарт хандсан юм.

Татварын байгууллагаас "Зарим иргэн бизнесийн зорилгоор худалдан авч буй барааны цахим төлбөрийн баримтыг өөрийн хувийн хэрэглээнд зориулан худалдан авснаар цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлдэг. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авалт хийсэн хувь хүн нэгдсэн системээс олгосон төлбөрийн баримтыг бүртгүүлж, худалдан авалтын буцаалт авах хуулийн зохицуулалтыг зөрчдөг.

Иймд татварын алба хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс иргэн, хуулийн этгээдийн худалдан авалтад эрсдэл тооцдог" гэсэн тайлбар өглөө.

Иргэн зөвхөн хувийн  хэрэглээндээ худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний баримтаа ибаримт системд бүртгүүлэн НӨАТ-ын 20 хувийг буцаан авах боломжтой.

Тиймээс татварын байгууллагын зүгээс нэг газраас олон удаа өндөр дүнтэй худалдан авалт хийсэн, нэг ижил бараа бүтээгдэхүүнээс олон тоогоор авсан эсэх гэх мэт хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг үндэслэн эрсдлийг үнэлдэг байна.

Тиймээс иргэн Таны хувийн хэрэглээндээ худалдан авсан бараа бүтээгдэхүүний буцаан олголт ибаримт систем дахь дансанд тань нэмэгдэхгүй байгаа бол харьяа татварын хэлтэст хандахыг зөвлөлөө.

Татварын алба нь тухайн жилийн буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ний дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг ажлын 9 хоногт хянаж тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт Сангийн яаманд хүргүүлдэг бол Сангийн яам ажлын 45 хоногт шийдвэрлэж иргэдийн данс руу шилжүүлдэг журамтай.