Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

288,200 малчин тоологдсоны 10% нь 24 хүртэлх насныхан

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ҮСХ жил бүр мал толлого явуулахдаа малын тоо толгой, түүнд гарсан өөрчлөлтөөс гадна малчдын ахуй амьдрал, нийгэм, эдийн засгийн талаарх гол мэдээллийг цуглуулдаг.

Урьдчилсан тооллогоор 230.8 мянган малтай өрх тоологдож, өмнөх оныхоос 1,900-аар буюу 0.8%-аар өссөн байна. Малын тоогоор нь бүлэглэж үзвэл 201-999 малтай өрх 0.4 пунктээр өссөн бол 1,000-аас дээш малтай өрхийн тоо 0.2 пунктээр буурсан байна. 1,000-аас дээш малтай өрхийн тоо буурсан байна. 

Зураг 1. Малтай өрхийн тоо (малын бүлэглэлээр)

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Нийт малтай өрхийн 73.5% буюу 169.6 мянган өрх жилийн 4 улирлын турш малаа маллаж, амьжиргааны гол эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх байна. Малчин өрхийн тоо өмнөх оныхоос 200-аар буурчээ.  

Зураг 2. Малчдын мэдээлэл

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Эндээс харахад 288.2 мянган малчин тоологдсоны 10% нь 24 хүртэлх насныхан байна. Харин нийт малчдын 39% нь зээлтэй гэсэн тоо гарчээ. Зээл авсан малчдын 32 хувийг 35-44 насныхан эзэлсэн байна. Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 26.2% нь Нийгмийн даатгалд хамрагджээ