Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

"2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалин нэмэх асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагаа тогтмол биш, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иргэдийн зүгээс УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа жигдэрч, нэгдмэл байдалд ороосой гэсэн хүлээлттэй хоёр сар гаруйн хугацааг үдлээ.

Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийг нь биелүүлэхээр үйлдвэрчний эвлэлийн зүгээс Засгийн газарт байнгын шахалт үзүүлэн ажиллаж байгаа. Есдүгээр сард боловсролын салбарт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэхээр тохиролцсон хэдий ч орон нутагт байгаа багш нар болон шинжлэх ухааны салбарынхны цалин одоог хүртэл нэмэгдлээ аваагүй байгаа. Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна.

Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна.

Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа хэдий гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр шинэ оны угтаж байна.

МҮЭХ-ны зүгээс хэлэлцээрийн хэрэгжилттэй холбогдуулан жилд 4-5 удаа төв талбай болон бусад газарт хуулийн дагуу жагсаал цуглаан зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд гарч ирж, нэгдэж жагсаж байгаагүй хэр нь өнөөдөр хоорондоо хагаралдаж, төрийн ажлыг гацаагаад талбай дээр гарч жагсаж байна" хэмээн ярилаа.

МҮЭХ-ны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, тодорхой чиглэлүүдээр УИХ, Засгийн газарт үргэлжлүүлэн хатуу шаардлагыг тавьж ажиллахаар тогтжээ. Тодруулбал,

  • Боловсрол шинжлэх ухааны салбарынхны цалинг нэмэгдүүлэх үүргээ биелүүлэхийг хатуу шаардаж байна.
  • 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг үе шаттай нэмэгдүүлж, ондоо багтаад хамгийн багадаа 20 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон. Бид 11 сарын нэгнээс эхлээд л уулзая, хэлэлцэе гэж байгаа. Цалинг нэмэгдүүлэх асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна. Төсөвт цалин нэмэгдүүлэхэд зориулан 277 тэрбум төгрөг суусан байгаа учраас бидний зүгээс цалинг нэмэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
  • Шатахууны үнэ дээр зах зээлд шударга үнэ тогтоохыг шаардаж байна.
  • Цалин орлого нэмэгдээгүй байгаа энэ нөхцөлд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг эргэж харж, авч үзэх ёстой асуудал гэж МҮЭХ үзэж байгаа ажээ.