Шатахууны үнэ өчигдрөөс дахин 50 төгрөгөөр буурч, хамгийн өргөн хэрэглэгддэг
Энэ сарын 4-нд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож, үнийг үе шаттай бууруулна хэмээн мэдэгдсэн билээ. Ингээд литр тутмын үнэ нь 1,980 төгрөгт хүрээд байсан АИ-92 бензиний үнэ арванхоёрдугаар сарын 7-ноос 100 төгрөгөөр, өчигдрөөс дахин 50 төгрөгөөр буурсан байна.
Цаашид ч 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болжээ.