Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаас гаргах юм.
2019-2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт 166.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
Хөрөнгийг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, мэргэжлийн холбоодыг чадавхижуулах, кластерын системд шилжүүлэх, өндөр ашиг шимтэй мал, амьтан импортлох, нутагшуулах, тэжээл, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, технологи нэвтрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхэд зориулна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр:
Энэ хэрээр гадагшаа урсах их хэмжээний валют эх орондоо үлдэнэ гэж тооцоолж байна.
2016 онд манай улс гаднаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл авахад 41 сая ам.доллар буюу 98 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. 2017 оны байдлаар энэ тоо 1.6 дахин өсөж 64 сая ам.доллар буюу 160 орчим тэрбум төгрөгт хүрчээ.