Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газраас ирэх оны ЭМД-ын шимтгэлийн хэмжээг тогтоолоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Засгийн газрын өнөөдрийн /2018.12.26/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Ирэх онд тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр байхаар тогтов.

2018 онд ч мөн ажил олгогч хоёр, ажилтан хоёр, нийт дөрвөн хувийн шимтгэл төлж байгаа билээ. Энэ хувь хэмжээг хэвээр үлдээсэн байна.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3,200 төгрөг
  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн сарын шимтгэлийн хэмжээг 6,400 төгрөгөөр тогтоолоо.