Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

“ЛэндМН ББСБ” ХК 2018 оны “Шилдэг IPO ХИЙСЭН ХУВЬЦААТ КОМПАНИ”-иар шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 19
Сурталчилгаа

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан шилдэг байгууллага хамт олныг тодруулах “GRAND BULL AWARDS 2018” хөрөнгийн зах зээлийн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.Уг арга хэмжээг Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ)-ноос 5 жилд нэг удаа зохион байгуулдаг юм. Энэ удаагийн арга хэмжээнд Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК, үнэт цаасны брокер, дилер, андеррайтер компаниуд болон Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй ХК-иудын төлөөллүүд оролцож, хөрөнгийн зах зээлийн 2014-2018 оны ололт, амжилтуудыг дүгнэн, 5 номинацид шилдэгийн шилдгүүдээ тодруулсан юм.

Тус шагнал гардуулах ёслолын - ШИЛДЭГ IPO ГАРГАСАН ХУВЬЦААТ КОМПАНИ-иар Монгол улсын санхүүгийн зах зээлд Финтек бизнесийн загварыг анх удаа амжилттай нэвтрүүлж, 2018 онд Монголын хөрөнгийн зах зээлд амжилттай IPO хийсэн “ЛЭНДМН ББСБ” ХК шалгарлаа. 

 

“ЛэндМН ББСБ” ХК –ийн хувьд 2018 оны I улиралд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа санал болгож, анхдагч зах зээлийн захиалгаар 6,400 гаруй хөрөнгө оруулагчдаас нийт 43.5 тэрбум төгрөгийн худалдан авах саналыг хүлээн авч, 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг босгосноор Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй өндөр дүнтэй захиалгатай IPO болж байсан юм. 

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал

“Нээлттэй компани болсон нь манай компанийн үйл ажиллагааны цар хүрээ, нэр хүндэд эерэгээр нөлөөлж, зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхөд чухал ач холбогдолтой байсан төдийгүй, өрсөлдөх чадварыг өсгөх гол хөшүүргийн нэг болсноос гадна хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэж, санхүүгийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн тоог улам бүр нэмэгдүүлэн, шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр болж байна." гэж тэмдэглэн хэллээ. 

 

“ЛэндМН ББСБ” ХК  нь хувьцаагаа олон нийтэд санал болгосон анхны үнэ нь 25.0 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар нэгж хувьцааны үнэ 246% өсч, МХБ-ийн хамгийн их идэвхтэй арилжигдсан хувьцаа болоод байгаа төдийгүй, зах зээлийн үнэлгээгээрээ эхний 8-д жагсаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.