Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Устаж үгүй болсон Австралийн уутат арслангийн дүрийг анх удаа сэргээн босгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үед Австрали тивд олноор амьдарч байсан уутат арслангийн дүрийг эрдэмтэд анх удаа сэргээн босгожээ. Саяхан тус тивийн баруун бүс дэхь агуйгаас олдсон бүрэн шахуу араг яс ийм боломжийг олгосон байна.

Одоо Австралид амьдардаг имжийг санагдуулам булчинлаг сүүл, хүчирхэг урд мөчтэй араатан байсныг эндээс харж болно.

Thyalacoleo carnifex гэж шинжлэх ухаанд нэрлэдэг энэ амьтан Австрали тивд амьдарч байгаад 30,000 орчим жилийн өмнөөс устаж үгүй болжээ.

Хүн төрөлхтөн Австралид ирсэн, мөн цаг уурын өөрчлөлт уутат арсланг устахад гол нөлөө үзүүлсэн гэгддэг.

Бусад уутат амьтдын нэгэн адил энэ араатан үр зулзагаа уутанд өсгөдөг байсан гэнэ. Өмнө нь уутат арслангийн ясны жижиг хэсгүүд л олддог байсан тул ямар дүр төрхтэй амьтан байсан нь эрдэмтдийн дунд маргаантай сэдэв байв.

 

Хамгийн анх ийм төрлийн амьтан амьдарч байсныг 1859 онд Викториа мужийн Колонгулак нуураас олдсон эрүүний ясаар нээж байжээ.

Хүчирхэг сүүл нь уутат арсланг хойд хоёр хөл дээр тэнцвэрээ олж зогсоход туслаж, урд хоёр хөлөөрөө хоол хүнсээ барих, эсвэл модонд авирах боломж олгодог байсан бололтой.

Олз болох амьтнаа хөөж ангуучилдаггүй, харин отож байгаад үсэрч барьдаг байсан гэх таамгийг бий болгож байна.

Уутат арслангийн өнөөдөр үлдсэн хамгийн ойр төрлийн амьтан нь арслан ч биш, имж ч биш, харин Тасманы чөтгөр (Tasmanian devil) гэгддэг амьтан болохыг тогтоожээ.

 

Эх сурвалж: Independent