Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины нийт данснуудын 80 хувьд өнөөдөр $100 хүрэхгүй дүнтэй криптовалют хадгалагдаж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нэг жилийн өмнө биткоины халуурал дэлхий даяар оргилдоо хүрч, үнэ ханш нь $20,000 хүрээд байсан билээ.

Харамсалтай нь тэр цагаас хойш “хөөс хагарч”, тасралтгүй буурсаар байгаа. Саяхан дижитал хөрөнгийн судалгааны Delphi компани өнөөдрийн биткоины зах зээлийн нөхцөлд байдлын талаар хийсэн судалгааны тайлангаа танилцуулжээ.

Тайланд өгүүлснээр өнөөдөр нийт 22.9 сая биткоин хаяг буюу данс хүмүүсийн дунд хэрэглэгдэж байгаа гэнэ. 

Тэдгээрийн тал орчим хувь нь 0.001 биткоиноос доош буюу өнөөдрийн ханшаар дээд тал нь $3.4 орчимтой тэнцэх криптовалют хадгалж байна.

Мөн 20 хувь нь л $100-аас дээш дүнтэй дижитал хөрөнгө агуулж байгаа ажээ.

Харин $1,000-аас дээш баланстай данс 1.5 сая ширхэг байгаа нь нийт дансны 7 хувьд хүрэхгүй хэмжээ болж байна.

Хамгийн өндөр дүнтэй буюу $10 саяас дээш дижитал хөрөнгөтэй данснууд нийтдээ 588 ширхэг байгаа гэнэ. Энэ нь Boeing 747 нисэх онгоцны дээд багтаамжаас бага тоо юм. Өөрөөр хэлбэл биткоины супер баячуудыг бүгдийг нь нэг онгоцонд суулгаж болохуйц хэмжээнд хүрсэн байна.

 

Эх сурвалж: TheNextWeb