Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд 10 хүүхэд тутмын нэг нь дутуу төрдөг

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
“Дэлхийн дутуу төрөгсдийн өдөр”-ийг тэмдэглэлээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тохиодог “Дэлхийн дутуу төрөгсдийн өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Г.Баттулга: Манай улсын хувьд дутуу төрөлт нийт төрөлтийн зургаагаас найман хувийг эзэлж байгаа.

Энэ өдрийг манай улс хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд дутуу төрөлтийг багасгахад юу шаардлагатай, дутуу төрсөн нярайн эндэгдлийг хэрхэн багасгах талаар хэлэлцэж өнгөрүүлдэг юм.

ЭХЭМҮТ-ийн эх барих эмч хариуцсан захирал Г.Баттулга “Дэлхий дахинд 10 хүүхэд тутмын нэг нь дутуу төрдөг. Харин манай улсын хувьд дутуу төрөлт нийт төрөлтийн зургаагаас найман хувийг эзэлж байгаа. Жирэмсний үеийн хооллолт , агаарын бохирдол, эрүүл мэндийн байдал зэргээс нярайн төрөлт шууд хамааралтай байдаг учир эцэг эхчүүд, эмч нарт хандсан мэдээллийг тогтмол сайн өгөхийг манай төвөөс эрмэлздэг” хэмээн ярилаа.

Дутуу төрсөн нярай хүүхдүүд зөвхөн ЭХЭМҮТ-д хэвтэн шаардлагатай эмчилгээ, асаргаа сувилгааг хийлгэдэг бөгөөд жилд дунджаар 1700-1900 хүүхэд үйлчлүүлдэг байна.

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр

Энэ жилээс эхлэн “Дэлхийн дутуу төрөгсдийн өдөр”-т ихээхэн ач холбогдол өгч дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх, төрсөн нярайн эндэгдлийг багасгахад чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, олон нийт иргэдэд зөв мэдээлэл өгөхөд анхаарч байгаа талаар ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэлж байв.