Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Судалгаанд оролцсон Америк залуус сэксийг Амазоноор солиход бэлэн гэж хариулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Саяхан Max Borges Agency зах зээлийн судалгааны байгууллага АНУ-ын 18-34 насны иргэдийн дунд түүвэр судалгаа авч, дүгнэлтийг нь нийтэд танилцуулжээ.

Өнгөрсөн онд электрон худалдааны Амазон сайтаас технологийн бараа бүтээгдэхүүн худалдаж авсан 1,108 хүнийг сонгож, энэхүү судалгаанд оролцуулсан байна.

Тэдний 44 хувь нь нэг жилийн турш Амазон сайт руу огт хандахгүй байх, эсвэл нэг жилийн турш сэксээс татгалзах гэсэн хоёр сонголтоос Амазоныг сонгожээ. Өөрөөр хэлбэл онлайн худалдаа хийхгүй нэг жил тэсэх нь сэксгүй нэг жилийн амьдралаас хэцүү байх болно гэж тэд хариулсан байна.

Харин судалгаанд оролцогсдын 77 хувь нь нэг жилийн согтууруулах ундааны хэрэгцээгээ Амазоноор солиход бэлэн гэж хариулжээ.

Энэхүү судалгааны дүн АНУ-ын зах зээлд Амазоны нөлөө хэр хүчтэй байгааг харуулж байна гэж Max Borges дүгнэжээ.

Өнгөрсөн Лхагва гарагт танилцуулагдсан Morning Consult компанийн жилийн тайланд Амазон хоёр дахь жилдээ дараалан Америкийн хамгийн нэр хүндтэй брэндээр шалгарсан байна.

Энэ сарын эхээр Амазоны зах зээлийн үнэлгээ $865 тэрбумд хүрч хэсэгхэн хугацаанд дэлхийн хамгийн өндөр үнэтэй компани болсон юм. Тухайн үед Apple-ийн үнэлгээ $864.8 тэрбум болоод байжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.