Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Венесуэлийн хооронд $5 тэрбумын дүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ-д айлчлах үеэр хоёр орны засгийн газрууд газрын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор $5 тэрбумын дүнтэй хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ.

Мадуро өчигдөр энэ тухай твиттер хуудсандаа зарлаж, ОХУ-ын ерөнхийлөгч болон ард түмэнд талархлаа илэрхийлсэн байна.

Үүнээс гадна нэг сая гаруй ам.долларын хөрөнгийг Венесуэлийн уул уурхайн салбарт, үүн дотроо алт олборлох салбарт голдуу зориулж ОХУ-аас гаргахаар болсныг Мадуро мэдээлжээ.

Николас Мадуро эдийн засгийн тусламж хүсэх зорилгоор өнгөрсөн Мягмар гарагаас Москва хотод айлчлалаа эхэлсэн юм. Хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, геологи, эм үйлдвэрлэл, батлан хамгаалах зэрэг олон салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлдэг бөгөөд Оросоос Венесуэльд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ $4 тэрбум хүрдэг тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today