Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

“НЭТКАПИТАЛ” санхүүгийн групп иргэдтэйгээ ашгаа хуваалцаж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн үед ард иргэд болон байгууллага, хамт олон нийлж бидний ирээдүй болсон хүүхэд багачуудруу чиглэсэн сайн үйлсийг бүтээцгээх болсон нь нийгэмд харагдаж байгаа ганц гялайж гялтайх зүйл болоод байна. Тэдний нэг болох Нэткапитал санхүүгийн группын зүгээс энэ жил 10 жилийн ойгоо тохиолдуулан бага ангийн 10’000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэлтэй цүнх бэлэглэх “10’000 Инээмсэглэл” төслийг хэрэгжүүлэн бодитой ажил болгож байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан.

Үүнээс гадна тэд иргэд, байгуулагуудтай ашгаасаа хуваалцаж байна гэсэн мэдээлэл авсан тул энэ талаар, мөн төслийн явцын талаар тодруулахаар тус байгууллагын Санхүүгийн менежер Э.Хонгорзултай уулзаж ярилцлаа.


- Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе

- Сайн байна уу? Танд болон энэ сайтын мэргэн уншигч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

- “10’000 Инээмсэглэл” төслийн сонин сайхан, үр дүнгийн талаар яриагаа эхлэх үү?

- Хүүхдүүд бол бидний нандигнаж байх ёстой үнэт зүйл юм. Бид ирээдүйн хойчынхоо өмнө бас тодорхой үүрэг хариуцлага хүлээж байдаг. Энэ төслийг анх 8-р сард эхлүүлсэнээс хойш 2 сарын хугацаа өнгөрчээ. Төслөө хамт олныхоо хүчээр амжилттай хэрэгжүүллээ.

Энэ төслийг бид бодитой, чин сэтгэл шингэсэн ажил болгох, залуучууддаа мөн нийгэмдээ бага ч болов эерэг үлгэр дууриалал болъё гэж зорьсон тул манай байгууллагын 100-аад ажилчид өөрсдөө гар бие оролцон нэг сэтгэл зүрх гарган ажилласан болохоор сэтгэл маш өег байна аа. Бид энэ ажлаасаа олон зүйлийг мэдэж ойлгож авсан тул энэ төслийг улам баяжуулж үргэлжлүүлэхээр дараагийн ажлуудыг үе шаттайгаар хийхээр бэлтгэл ажилдаа аль хэдийн орсон.

- Одоогоор өөр хэрэгжүүлж буй ард иргэдэд өгөөжтэй ажлынхаа талаараа хуваалцахгүй юу?

- Сүүлийн үед хөрөнгийн зах зээл эрчимжиж, монголын хөрөнгө оруулалтын орчин сайжрах төлөвтэй болсон байна. Компаниуд нээлттэй хэлбэртэй болж хувьцаа, бонд гаргах нөгөө талаас иргэд ч мөн өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт хийх, үнэт цаас авах сонирхол ихэссэн нь ажиглагдаж байна. Манай байгууллагын хувьд энэ оны 1-р сараас эхлэн Голомт капитал ҮЦК, Ард секьюритис ҮЦК, Мирэ эссэтс секьюритис Монгол ҮЦК, Апекс капитал ҮЦК гэсэн мэргэжлийн үнэт цаасны зуучлагч байгууллагуудтай хамтрахаас гадна дундын зуучлалгүйгээр өөрсдөө шууд хөрөнгө оруулагч нарт санал болгох байдлаар хаалттай хүрээнд энгийн урамшуулалтай бондыг гаргасан.

200-аад иргэн, аж ахуй нэгж байгууллага бидэнд итгэж 13 тэрбум төгрөгийн бондыг худалдаж авсан байгаа. Бонд худалдаж авсан хүмүүсийн 70 гаруй хувь нь иргэд байгаагаас дийлэнхи нь 35 хүртлэх насны залуучууд байгаа. Эндээс харахад залуучуудын санхүүгийн мэдлэг, сонирхол нэмэгдэж байгааг харж болохоор байна. Нөгөөтэйгээр залуучууд маань тодорхой хуримтлалтай болж түүнийгээ өгөөж өндөртэйгээр өсгөх сонирхолтой болжээ. 10-р сарын байдлаар бонд авсан харилцагчид маань нийт 500-аад сая төгрөгийн хүүний өгөөжийг авсан. Манай хамт олон өмнө нь 2013, 2014 онуудад 5.2 тэрбум төгрөгийн хаалттай бондыг амжилттай босгон, эргүүлэн төлж байсан туршлагатай тул бидэнд итгэдэг байгууллага, иргэд ч энэ удаад дахин бонд авсан байгаа.

- Бондын талаар Та уншигчдад тодорхой ойлголт өгөхгүй юу?

- Бонд гэдэг нь энгийнээр хэлбэл тогтмол орлого өгдөг, эрсдэл багатай үнэт цаас бөгөөд та бонд авсанаар тухайн компанид тодорхой хугацаатай, тогтсон хүүтэй итгэлцлийн хүрээнд мөнгө зээлж байна гэсэн үг. Гол зорилго нь бонд гаргаж байгаа байгууллага нь өртөг, цаг

хугацаа хэмнэсэн санхүүжилт эх үүсвэрийг олж авах, нөгөө талдаа буюу бонд худалдаж авч байгаа иргэд, аж ахуйн нэгжийн хувьд өндөр өгөөжтэйгээр, хугацааны хувьд уян хатан мөнгөө өсгөх боломжийг олгодог. Тухайлбал гадуур 12 сарын хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 13.5%-тай байгаа бол манай бондын жилийн хүү нь 17.5%-тай байгаа нь харьцангуй өндөр хүүтэйгээр мөнгөө өсгөж чадаж байна гэсэн үг. Хүү, хугацааны хувьд уян хатан, бондын дүнгээс хамааруулаад нөхцлүүдийг тохирч болдог, даатгалтай, баталгаатай байгаа.

- Хадгаламжтай нэг бодлын төстэй юмуу даа? 12сараар л мөнгөө өсгөх боломжтой гэж ойлгож болох уу?

- Нэг бодлын хадгаламжтай төстэй гээд ойлгочихож болно /инээв/. Хугацааны хувьд уян хатан байгаа гэж түрүүнд дурдсан. Өөрөөр хэлбэл, бид өмнөх туршлага дээрээ үндэслээд иргэдэд илүү боломжийг олгоё гэдэг үүднээс 3-аас 12 сарын хугацаагаар өөрсдөө тохиролцоод авах боломжтойгоор гаргасан.

- Бондын эргэн төлөгдөх баталгааны талаар Та мэдээлэл өгөхгүй юу? Хүмүүс энэ талаар бас сонирхох байх.

- Манай компани банк бус санхүүгийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа эрхлээд 10 жилийн турш байнга өсөж дэвжиж, салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг ихээхэн оруулсан гэж боддог. Төлбөрийн буюу санхүүгийн чадавхи сайтай гэдгийг олон улсын хараат бус судалгааны компани 800-аад иргэдээс судалгаа авч гаргасан байна лээ. Мөн СЗХ-ноос банк бус санхүүгийн байгууллагуудад тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг байнга хангаж ажилладаг зэрэг нь бонд эргэн төлөгдөх баталгааг хангаж өгч байна.

Банк бус санхүүгийн салбартаа байнга анхдагч, манлайлагч нь байж ирсэн, зарим зээлийн бүтээгдэхүүнүүдийг анх зах зээлд нэвтрүүлж нутагшуулсан. Тухайлбал “Машинаа унаад зээлээ ав”, “Автомашины лизинг” гэх мэт. Мөн мэргэшсэн хүний нөөц, удирдлагын багтай, арилжааны банкуудын хэрэглэдэг Грейпбанк програм хангамжийг анх үндсэн системийн түвшинд хэрэгжүүлж эхэлсэн. Бид мөн 6 болон 12 сарын хугацаатай бондуудаа энэ хөрөнгийн зах зээл дээр мэргэшсэн Монре даатгал ХХК-р даатгуулсан.

- Сүүлийн үед хувьцаа авах нь бас их байх шиг байна. Хувьцаа, бонд хоёрын ялгааг та тайлбарлаж өгөхгүй юу?

- Хувьцаа худалдаж авах тохиолдолд тухайн компанийн өмчлөгч болж байгаа гэж ойлгож болно, тиймээс компани зөвхөн ашигтай ажиллавал ноогдол ашиг авна, гэвч татан буугдах үед зээлдүүлэгч нарт төлөх бүх өглөг, өрийг төлсний дараа үлдэх хөрөнгөөс хувь хүртдэг. Харин бонд худалдан авснаар тухайн компанид зээлдүүлэгч болдог, энэ тохиолдолд компани ашигтай ажилласан эсэхээс үл хамааран хугацааны эцэст хүүний өгөөжөө авна, хэрэв компани дампуурвал бусад зээлдүүлдэгч нарын адил эрх эдэлж, тэргүүн ээлжинд өрөө төлүүлж авах гэх мэт олон давуу талтай.

- Ярилцсан таньд баярлалаа. Ард иргэдэд ээлтэй үйлд тань ажлын өндөр амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.