Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: Бид М.Энхболд даргыг хайгаад олохгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хуваарийн дагуу Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Одоогийн байдлаар МАН-ын 37-н бүлэг буюу Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байгаа гишүүд чуулганы танхимдаа орсон байна. Гэвч УИХ-ын дарга танхимд орж ирээгүй байгаа тул чуулганы хуралдан эхлэхгүй байгаа юм.

Хуралдаан эхлээгүй байгаа учир УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу сэтгүүлчдийг танхим руу оруулахгүй байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой товч мэдээлэл хийлээ. Тэрбээр "44 гишүүн 66 хувийн ирцтэй байна. Гишүүд чуулганаа хүлээгээд байж байна. УИХ-ын дэд дарга нар бас байхгүй байна. УИХ-ын дарга чуулган хаяж явсан шалтгаанаа хэлээгүй. Өмнө нь ийм үйл явдал гарч байгаагүй. Үүнийг үндсэн хууль зөрчсөн явдал гэж үзэж байна" гэлээ.

"Бид М.Энхболд даргыг хайгаад олохгүй байна"

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын дарга чуулганаасаа зугтаад олдохгүй байгаа. Өглөө гишүүдийн ирц бараг 60 хувьтай болсон. Засгийн газрын асуудлыг хэлэлцье гэсэн асуудал тавьсан.

Гэтэл УИХ-ын дарга Засгийн газраа огцруулж чадахгүй болсон тул чуулганаа хаяад явлаа гэж ойлгож байна. Өнөөдөр гэнэт ухаан орсон юм шиг Ёс зүйн дэд хороог хуралдуулна гэж чуулганыг хууль бусаар хаалаа.

Өнгөрсөн хугацаанд Дэд хороог хуралдуулах хүсэлт өчнөөн өгсөн ч одоог хүртэл хуралдуулаагүй мөртлөө өнөөдөр гэнэт ухаан орчихлоо. Бид М.Энхболд даргыг хайгаад олохгүй байна. Монголын ард түмнээсээ УИХ-ын даргыг эрэн сурвалжилж олж өгөхийг хүсэж байна. Манай намын зарим нөхөд тодруулбал бүлгийн дарга М.Энхболдыг хамгаална гээд явж байна. Том бүлэглэл, том хулгайч нарыг хаацайлах гэж ЖДҮ-г гаргаж ирж байна" гэлээ.

Зураг
13 | 16 | 16 цаг