Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн дэд сайд асанг саатуулжээ

С.Саруул
2018 оны 11 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-аас Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг саатуулаад байна. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбогдуулан шалгаж байгаа юм байна.

2012-2014 онд “Шинэчлэлийн” гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрын үед дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулгантай хамт тухайн үед газрын даргаар ажиллаж байсан албан тушаалтныг хорьсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Улсын Ерөнхий прокурорын газраас АТГ, цагдаагийн байгууллагын төлөөллийг оролцуулан Оюутолгой, Хөгжлийн банкны Чингис, Самурай бонд, АСЕМ, 60 тэрбум, Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг томоохон хэргүүдийг шалгах ажлын хэсгийг байгуулаад байгаа юм.

Зураг
Зураг
13 | 18 | 17 цаг