Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ниссаны боссын дуулиан түүний өвөг дээдсийн нутагт хүрчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Ниссан Моторын гүйцэтгэх захирал Карлос Гон

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Ниссан Мотор компанийн ерөнхийлөгч Карлос Гоныг Японы эрх баригчид баривчилсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон явдал байлаа.

Түүнийг санхүүгийн хэд хэдэн зөрчил гаргасанд сэжиглэн шалгаж байна. Карлос Гон нь Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч Ниссаныг удирддагаас гадна Францын Renault, Японы Мицубиши Моторс компаниудын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Үндсэндээ Nissan-Renault-Mitsubishi бизнесийн түншлэлийг анхнаас нь бий болгон, удирдаж байгаа хүн юм.

Бразилд төрсөн Гон нь Ливан гаралтай, Францын иргэн. Тэрээр Ойрх Дорнодын Ливанд бага насандаа сурч байсан гэлцдэг.

Мөн энэ удаагийн мөрдлөгөөр компанийн хөрөнгөөр хувьдаа худалдаж авсан тансаг сууц Ливаны нийслэл Бейрутад илэрсэн тухай мэдээлж байна. Тэгвэл өчигдөр Ливан улсын гадаад хэргийн яам тус улс дахь Японы элчин сайдыг дуудан уулзаж, Карлос Гоны хэргийг үнэн зөв, ил тод шийдэхийг уриалсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.

“Ливан хүний амжилтын билэгдэл” болсон түүнтэй холбоотой үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагаа яамны төлөөлөгч энэ үеэр Японы талд мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Bloomberg