Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын хаан Москвагийн мисстэй гэрлэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Малайзын 49 настай хаан Москва хотын миссээр шалгарч байсан 25 настай бүсгүйтэй саяхан хуримаа хийсэн нь сошиал сүлжээнд тарсан зурагнуудаас ил болжээ.

Москвад болсон тансаг хуримын ёслолын талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Малайзын хаан ширээнд тус улсыг бүрдүүлэгч муж улсуудын вангууд ээлжлэн суудаг.

Тэдний нэг Келантан мужийн Мухаммад V хаан 2015 оны Москвагийн мисс Оксана Воеводинатай гэрлэжээ.

Олон нийтийн нүднээс нууцлагдсан хурим Оросын элитүүдийн амьдардаг Москвагийн ойролцоох Барвиха хотхонд болсон байна.

 
 

Хуримын ёслолыг муслим болон оросын уламжлалын дагуу зохион байгуулжээ. Тиймээс халал хоол хүнстэй, согтууруулах ундаагүй найрласан гэнэ.

Эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээнээсээ энэ оны сүүл хүртэл түр чөлөөлөгдөөд байгаа Мухаммад V өмнө нь Малайзын язгууртны гэр бүлийн гишүүн эмэгтэйтэй гэрлэж байсан. Тэд 2008 онд гэр бүлээ салгасан бөгөөд 2016 онд хаан ширээнд суусан Мухаммад Малайзын түүхэнд анхны ганц бие хаан болж байжээ.

Харин Воеводина нь Оросын өмнөд нутагт жирийн эмчийн гэр бүлд төрсөн нэгэн. Тэрээр 2015 онд Мисс Москва тэмцээнд найзынхаа урилгаар санамсаргүй оролцож, түрүүлсэн гэдэг.

Воеводинаг исламын шашинд орж, нэрээ Риана Оксана Горбатенко (эцгийнх нь нэр) болгосон гэх яриа өмнө нь тарж байжээ. Түүний хижаб өмсгөлтэй авхуулсан зураг сошиал сүлжээнд нийтлэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: Russia Today