Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосчууд хуурамч шоронд эрх чөлөөг мэдрэх болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост ажилладаг “Миний дотрох шорон” нэртэй байгууламж сүүлийн үед иргэдийн дунд нэлээд эрэлттэй болжээ. Сөүл хотоос зүүн зүгт, Ганвон мужийн Хончён дүүрэгт байрлах энэ хуурамч шоронд ажил, амьдралын дарамт, стрессээс зугтаж, амрах гэсэн хүмүүс ирдэг.

Энд байхдаа хүмүүс бүгд ижил хөх өнгийн дүрэмт хувцас өмсөж, хатуу дүрэм журмын дагуу амьдардаг байна. “Хоригдлууд” хоорондоо ярих эрхгүй, гар утасаа хураалгадаг, тэр бүү хэл цаг хэрэглэхийг нь хориглодог ажээ.

Хоолыг нь цоожтой хаалганы доод нээлхийгээр тодорхой цагт оруулж өгдөг. 2013 онд байгуулагдсан “Миний дотрох шорон” нийтдээ 2,000 гаруй хүнд үйлчилжээ.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост эдийн засгийн хямрал нүүрлэж, ширүүн өрсөлдөөнт амьдралаас залхаж, зугтсан хүмүүс энэхүү хуурамч шоронгоор үйлчлүүлэх нь нэмэгдсэн байна

Тэд энд байх хугацаандаа жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэгээ ярьдаг.

Хуурамч шоронд 24 цаг хоригдох зардал $90 орчим байдаг гэнэ. Өмнөд Солонгосын сургууль, ажлын байруудад өрсөлдөөн өндөр байдгаараа дэлхийд алдартай. 2017 онд солонгос хүн дунджаар 2,024 цаг ажилласан нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн (OECD) байгууллагын гишүүн 36 орны дотроос Мексик, Коста Рикагийн дараа гуравдугаарт орох үзүүлэлт байв.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Reuters