Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ

ikon.mn
2018 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан БСШУСЯ болон ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хуралд ЮНЕСКО-ийн Төв байгууллагын болон Бээжин дэх төлөөлөгчийн газраас төлөөлөгчид оролцож, ЮНЕСКО-оос хэрэгжүүлж байгаа Шинжлэх ухаан, технологи, инновацитай холбогдох төсөл хөтөлбөрүүд болон Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгслүүдийн даян дэлхийн ажиглалт (GO-SPIN) төслийн талаар танилцуулга хийлээ.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилт, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монгол Улсын ШУТИС-ийн тогтолцоог сайжруулах төслийн танилцуулга, явц, төслийн хүрээнд хийсэн ажлуудын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч бүх талын төлөөлөл бүхий 60-аад байгууллагын 80 гаруй төлөөлөгчид оролцож санал, бодлоо солилцлоо.

Цаашид үндэсний болон ЮНЕСКО-ийн хамтарсан шинжээчдийн баг мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг хэрэгжүүлэх юм.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Зураг
13 | 16 | 16 цаг