Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өрх толгойлсон, зургаан хүүхэдтэй эмэгтэйд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ

ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Гурван сартайгаас есөн насны зургаан хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэлд туслах аянд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон нэгдсэн байна.

Удирдлагын академи болон Хамаг Монгол групп, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын групп зэрэг төрийн бус байгууллагууд болон сайхан сэтгэлт хүмүүсийн хандивын мөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Нарангэрэлийнх тохилог дулаан сууцтай болжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олны төлөөлөл өнөөдөр Ш.Нарангэрэлийн гэрт очиж хүйтний улирал дуустал түлэх түлээ нүүрс, хүнсний бүтээгдэхүүн, мөн хүүхэд тус бүрийн нэр дээр 50000 төгрөг бүхий Голомт банкны “Алтан түлхүүр” хадгаламжийн дэвтрийг нээлгэснээ гардуулан өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Ш.Нарангэрэлд хандан “Хүүхдүүдээ эрүүл энх, эрдэм боловсролтой, эх орон, элгэн түмэндээ ач буянаа өгсөн сайн хүмүүс болгон өсгөж хүмүүжүүлээрэй” хэмээн захилаа.

Ш.Нарангэрэл “Түмнийхээ сайн сайхан, амар амгалан амьдралын төлөө зүтгэж байдаг Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт алба хаагчид, аврагч, гал сөнөөгчиддөө баярлалаа” гэсэн юм.

 

Эх сурвалж: НОБГ

 

Зураг
13 | 12 | 11 цаг