Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

ДНБ-ий өсөлтөд үйлчилгээний салбар, цэвэр татвар нөлөөлөв

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын ажиллах хүч буюу 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая байна. Энэ бол 2018 оны III улирлын тоо. Тэдний 38.7 хувь буюу 840.3 мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам. Эдийн засгийн идэвхгүй хүн амын бүтцийг авч үзвэл:

  • Тэтгэврийнхэн болон өндөр настан - 282.2 мянга
  • Суралцагчид - 217.3 мянга
  • Хүүхэд асарч буй - 111.5 мянга
  • Гэрийн ажилтай 80.5 мянга
  • Хөгжлийн бэрхшээлтэй 70 мянга
  • Өвчтэй - 22 мянга
  • Бусад - 56.8 мянган иргэн эдийн засгийн идэвхгүй гэсэн бүлэгт багтжээ. 

Ажиллах хүчний оролцооны түвшин улсын дунджаар 61.3 хувьтай байна. Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48,000-аар нэмэгдэж, ажилгүй иргэдийн тоо 26,400-гаар буурсан эерэг үзүүлэлт болж байна. 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2018 оны 10 дугаар сарын эцэст 27.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.1 (12.6%) мянган хүнээр, өмнөх сараас 3.1 (12.7%) мянган хүнээр тус тус өссөн байна. 

Зураг. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд, ажил хайж буй шалтгаанаар, дүнд эзлэх хувиар, 2018 оны 10 дугаар сарын байдлаар

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Нэг ажиллагчид ногдох ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2018 оны III улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, нэг ажилчин 3.7 сая төгрөгийн бүтээмж үйлдвэрлэж байна гэсэн үг. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэг ажилчинд ногдох нэмэгдэл өртөг 6.1 хувиар, үйлчилгээний салбарынх 5.7 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Манай улсын ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2018 оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 12.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.0 тэрбум төгрөгөөр өссөн (ДНБ оны үнээр 23.5 их наяд төгрөг) байна. Ийнхүү өсөхөд голлон нөлөөлсөн салбар нь үйлчилгээний салбар буюу бөөний болон жижиглэнгийн худалдаа, бүтээгдэхүүний цэвэр татвар байсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллүүд харуулж байна. 

Зураг
13 | 16 | 15 цаг