Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын ЭРСДЭЛИЙН ФОРУМ болно

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

"Мандал Даатгал" ХК болон Голомт банк  хамтран 9 дэх жилдээ “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ 2018” арга хэмжээг 2018 оны 11 сарын 14-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд  зохион байгуулах гэж байна.

Уг форум нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт тулгардаг эрсдэлүүдийг судлан шинжилж, илрүүлэх тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулж, эрсдэлээс сэргийлэх түүнийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.  

Энэ удаагийн Эрсдэлийн форумаар

  • Эдийн засгийн өсөлтөд бизнесээ бэлдэх нь
  • 2019 оны бизнест учирч болох ТОП 3 эрсдэл сэдвийг хөндөх болно. 

Форумд оролцогч хувийн хэвшлийнхэн 2019 оны бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа анхаарвал зохих макро эдийн засгийн дүр төрх, манай улсад тулгардаг түгээмэл эрсдэлүүд дээр мэргэжлийн шинжээчдийн хийсэн тооцоо, таамаглал, корпорацийн  эрсдэлийн удирдлагын туршлагуудаас судлахаас гадна орчин үеийн бизнесүүдийн хамгийн том эрсдэл болох хүний нөөцийн эрсдэл, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал ба цахим эрсдэл, үйл ажиллагааны эрсдэлийн талаар илтгэлүүдийг сонсч өөрийн бизнест тохиолдож буй эрсдэлийн кейс болон туршлагаасаа хуваалцах юм. 

Мөн форумын үеэр үндсэн сэдвийн хүрээн дэх асуудлыг оролцогчид хамтдаа хэлэлцэж, Мандал даатгал ХК-аас Монгол Улсын Эрсдэлийн Индексийн товч тайланг танилцуулна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.