Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирийн хотыг “цасан цунами” нөмөрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Сибирийн Красноярск хотыг цасан шамарга “цунами” шиг нөмөрч байгаа дүрс бичлэгийг орон нутгийн Афонтово телевизийн суваг нийтэлжээ.

Өвөлдөө Цельсийн -50 хэм хүрч хүйтэрдэг, Сибирийн гурав дахь том хотод ийнхүү өвөл эхэлсэн байна.

Красноярск хот манай улсын баруун хойд талд ойрхон оршдог тул энэхүү цасан шамарга удахгүй манай оронд ирэх нь тодорхой болжээ. Цаг уурын мэдээллээс харвал маргааш буюу Мягмар гарагаас эхлэн Улаанбаатар хотын агаарын хэм өдөртөө тэгээс доош хэмжээнд хүрэхээр байна.

Эх сурвалж: Siberian Times