Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн анхны бэлэн хоол МОНГОЛД

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 12
Сурталчилгаа

Бэлэн хоол анх ЯПОН улсад үүссэн гэдгийг та мэдэх үү?

Японы эрдэмтэн Момофүкү Андо Дэлхийн 2-р дайны дараа ард түмнээ өлсгөлөнгөөс аврахын тулд тусламжаар ирсэн улаан буудайгаар хүн бүрт хүртээмжтэй хүнсний бүтээгдэхүүн хийхээр шийджээ.

Маш олон удаагийн уйгагүй туршилтын үр дүнд  нэгэн өвөрмөц  хоолыг  бүтээсэн байна.

Тэрээр  энэхүү өвөрмөц хоолоо NISSIN /Нишшин/ гэж нэрлэснээр хэзээ ч, хаана ч идэж болдог гайхамшигт хоол болох бэлэн гоймонгийн түүх эхэлсэн юм.

Эдүгээ NISSIN брэндийн бэлэн хоолыг Америк, Европ, Африк, Ази тивийн хэрэглэгчид аз жаргалтайгаар амталж, өдөр тутамдаа хэрэглэж байна.  

 

Момофүкү Андо:  “Хүн төрөлхтөн гэдэс цатгалан цагт энх тайван тогтох болно”

“Энэ жилийн есдүгээр сараас эхлэн манай Nissin Food products Co. Ltd компанийн бүтээгдэхүүнийг албан ёсоор Монголд худалдаалахаар боллоо. Nissin хүнсний компани нь 1958 онд дэлхийн анхны бэлэн хоол болох тахианы махны амттай бэлэн хоолыг зохион бүтээсэн бөгөөд өдгөө дэлхий дахинд үйлдвэрлэлээ өргөжүүлэн, худалдаалж байна.

Анх үйлдвэрлэснээс хойш яг 60 жилийн ой дээр Монголд худалдаалж эхлэх болсондоо маш их баяртай байна. Та бүхэндээ Япон үндэстний амт, чанарыг зориулж байна.”

Nissin Food products Co. Ltd Хонг Конг дахь салбарын ерөнхийлөгч Такэши КИКУНАГА

 

NISSIN брэндийн “Cup noodle” нь дэлхийн хамгийн алдартай бэлэн гоймон бөгөөд тус гоймонгийн талаарх музей хүртэл байдаг байна. Энэхүү музейд хүмүүс “Cup noodle”-ийн талаарх түүх, үйлдвэрлэлтэй танилцаж болдог бөгөөд зөвхөн өөртөө зориулсан амт орц болон савлагааны дизайныг зохиож, үйлдвэрлэн авах ч боломжтой аж.

Монголд NISSIN брэндийн “Cup noodle” жижиг аягатай, том аягатай болон чанадаг рамен төрөл савлагаатайгаар таны гар дээр очиход бэлэн болжээ.

 

NISSIN /Нишшин/ брэнд нь “тонкоцү” ясны шөлтэй, үхэр, тахиа, гахайн мах, далайн бүтээгдэхүүн болон төрөл бүрийн хүнсний ногоог төгс хослуулсан орцтойн дээр Японы уламжлалт хоолны амтлагчийг нэмж өгснөөрөө онцлог юм.

Номин, И-март, Сансар, Миний дэлгүүр, CU гэх мэт сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдахын зэрэгцээ танд ойр хүнсний дэлгүүрүүдэд ч мөн өргөн сонголттой байгааг дуулгая.

 

Энэ НЯМ гарагт буюу арваннэгдүгээр сарын 18-нд 14:00 цагаас ХҮННҮ МОЛЛ-д болох “НИШШИН” брэндийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж, ажилч хичээнгүй, завгүй Япон ард түмний амьдралын салшгүй хэрэглээ, хоолны соёлд зүй ёсоор тооцогдох дэлхийн анхны бэлэн хоол “NISSIN” брэндийн амт, чанартай танилцахыг урьж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.