2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
16:00
S30
18°
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S40
15°
20:00
S40
14°
21:00
S40
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Минскт олон улсын хуралд оролцож байна

ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 02-ны хооронд Беларусь Улсын Минск хотноо зохиогдож буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн 12 дахь удаагийн уулзалтад оролцож байна.

Энэ удаагийн уулзалтад гадаад улсын 100 гаруй төлөөлөгч оролцож, өрнө дорнын орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр хэлэлцүүлэг явуулж, харилцан санал солилцож байна.

 

Уулзалтын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Зэвсгийн эргэлтийг хянах, итгэлцлийг бэхжүүлэх” болон “Бүс нутгийн мөргөлдөөн” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Словак Улсын Гадаад болон Европын хэргийн сайд М.Лайчактай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x