2019/10/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,684.35₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-9°
10:00
S32
-5°
11:00
S32
-3°
12:00
S32
-2°
13:00
S30
-1°
14:00
S30
-1°
15:00
S32
16:00
S32
-1°
17:00
S32
-2°
18:00
S31
-4°
19:00
S31
-6°
20:00
S31
-8°
21:00
S31
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн төрөлхтний зохион бүтээсэн техник наранд хамгийн их ойртлоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN

Манай дэлхийн амьдралыг тэтгэгч нарыг хүн төрөлхтөн төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс NASA өнгөрсөн наймдугаар сард Parker Solar Probe (PSP) судалгааны станцыг нар руу илгээсэн юм.

PSP станц энэ долоо хоногт хоёр дээд амжилт тогтоосныг NASA өчигдөр зарлажээ. Тодруулбал уг станц нь аравдугаар сарын 29-ний өдөр хүний зохион бүтээсэн техникүүдээс наранд хамгийн их ойртож очсон бол энэ үедээ мөн хүний бүтээсэн техникүүдээс хамгийн өндөр хурдтай ниссэн байна.

Наранд ойртсон зай нь 42.7 сая километр (26.55 сая миль), энэ үед үзүүлсэн хурд нь 246,960 км/цаг (153,454 миль/цаг) байжээ.

Энэ үзүүлэлтээрээ PSP өмнө нь 1976 онд Герман-Америкийн Helios 2 станцын тогтоосон амжилтыг эвдсэн байна.

Ирэх долоон жилийн хугацаанд PSP станц нь нарыг тойрон аялахдаа нарны атмосферын хамгийн гадна давхарга болох нарны титмийг судалж, дэлхийд үзүүлдэг нөлөөг ойлгоход нь эрдэмтдэд туслах юм.

Станцыг нарны маш өндөр халуун илч (Цельсийн 1,370 хэм), цацраг туяанаас хамгаалахын тулд NASA-гийн инженерүүд тусгай хамгаалалтын бүрхүүлийг зохион бүтээсэн байна. PSP станц анх удаа наранд ойртсон нь энэ бөгөөд цаашдаа дахин 24 удаа ойртож ажиллахаар төлөвлөжээ.

Эхний ойртолтын үеэр буулгасан зураг, цуглуулсан мэдээллүүдийг эрдэмтэд хэдэн долоо хоногийн дараа хүлээж авна. Дэлхийтэй холбоо барихын тулд станц нь нарнаас тодорхой зайнд холдох ёстой ажээ.

Parker Solar Probe станц 2024 онд наранд ойртохдоо өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдэх ёстой. Энэ үед тэр нарнаас 6.1 сая километр (3.83 сая миль) зайнд ойртож, 692,000 км/цаг (430,000 миль/цаг) хурдлахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Quartz

 

x