Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн гурван улс иргэдээ Канадад марихуан хэрэглэхийг хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 17-ноос эхлэн Канад улс мариуханы хэрэглээг хуулиар зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь орон болсон. Энэ үйл явдлын дараа Өмнөд Солонгос, Япон улсууд Канадад байгаа иргэддээ марихуан хэрэглэхгүй байхыг анхааруулж, шаардлагыг зөрчвөл эх орондоо ирэхэд нь хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл Хятад улс тэдний араас нэмэгдэж, Канадад байгаа иргэддээ анхааруулга гаргажээ. Торонто дахь тус улсын консулын газраас гаргасан мэдэгдэлд “бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндээ бодолцон марихуан хэрэглэхгүй байх”-ыг анхааруулсан байна.

Гэхдээ эдгээр улсууд Канадад байгаа иргэдийнхээ марихуаны хэрэглээг хэрхэн хянах талаар мэдээлээгүй байгаа юм.

Япон, Өмнөд Солонгос улсуудад мансууруулах бодисын хэрэглээг хатуу хориглодог. Тухайлбал Өмнөд Солонгост мансууруулах үйлчилгээтэй бодисыг хэрэглэсэн, худалдаж авсан, хадгалсан, түгээсэн аль ч тохиолдолд 5 хүртэл жил шоронд хоригдох шийтгэл, эсвэл 50 сая хүртэл воны ($44,000) торгууль хүлээдэг байна.

 

Эх сурвалж: Associated Press