Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн онгоцны ослоос амьд зорчигч үлдсэнгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Үйлчилгээнд ашиглагдаж эхлээд дөнгөж 2 сар болж байсан Индонезийн Lion Air компанийн Boeing 737 MAX нисэх онгоц өчигдөр өглөө далайд осолдсон билээ.

Нийслэл Жакарта хотоос хөөрөөд 13 минутын дараа далайд унасан онгоцны ослын газарт аврах албаныхан ажиллаад ганц ч амьд зорчигч олж чадаагүй байна.

Онгоцонд зорчиж явсан 189 хүн бүгд амь үрэгдсэн гэж дүгнэж байгаагаа албаныхан мэдээлжээ.

Өнөөдөр өглөөний байдлаар зорчигчдын бүрэн бүтэн 10 цогцос болон бусад биеийн хэсгүүдийг олж чадсан байна. Осол болсон газрын усны гүн харьцангүй бага буюу 30 метр орчим байгаа тул хар хайрцгийг удахгүй олж, ослын шалтгааныг тогтооно гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Аврах ажиллагаанд 300 гаруй цэрэг, цагдаа, загасчид оролцож, онгоцны сэг, зорчигчдын эд зүйлсийг цуглуулсаар байна. 

Индонезийн агаарын тээврийн салбар хурдтай хөгжиж байгаа ч аюулгүй байдлын шаардлагыг хангадаггүйгээрээ алдартай. Европын Холбоо, АНУ тус улсын агаарын тээврийг саяхан хар жагсаалтаасаа гаргаад байсан юм.

Хэрвээ энэ удаагийн осол хүний хүчин зүйлээс шалтгаалсан нь тогтоогдвол дахин хар жагсаалтад орох магадлалтай байна.

 

Эх сурвалж: Associated Press