Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантөмөр: Энэ жилийн өвөл ойр ойрхон давтамжтай цас орох төлөвтэй байгаа

ikon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Цаг агаарын урьдчилсан байдлаар сарын сүүлчээр хүйтний эрч чангарах төлөвтэй байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер  Хот нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан шуурхай хуралдаж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/978200175716527/

Хурлын үеэр цас орж, хүйтрэхэд зам талбайд цацах давс, бодисын хүрэлцээ хангаллтай байгаа эсэхийг хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар хотын холбогдох байгууллагууд нийтдээ 1,771.5 тонн давс, 500 гаруй тонн бодис бэлэн нөөцлөөд байгаа ажээ. Үүн дээр нэмээд хотын даргын нөөц хөрөнгөөс 500 тонн давс, 900 тонн бодис худалдан авахаар болсон бөгөөд арваннэгдүгээр сарын 4-н гэхэд 500 тонн давс агуулахад буусан байх бол 900 тонн бодис ОХУ-аас ачигдаж байгаа гэх мэдээллийг холбогдох албаныхан хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "Хэд хоногийн өмнө хүйтэрч, цас ороход 52-н даваа хаагдсан. Ганц удаагийн, түр зуурын цасанд барьц алдсан" гээд давс, бодисоо урьдчилж бэлдэхийг онцгойлон анхаарууллаа.

Үргэлжлүүлэн Хотын менежер "Энэ жилийн өвөл ойр ойрхон давтамжтай цас орох төлөвтэй байгаа"-г хэлээд доорх чиглэлүүдээр үүрэг өглөө.

  • Холбогдох бүх албаныхан хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцөө бэлд.
  • Цас ороод дагтраад халтиргаа гулгаа үүсэхээс өмнө замын зорчих хэсгийн цасыг цэвэрлэж хэвшихэд анхаар.
  • Шугам сүлжээ хүйтнээс шалтгаалан гэмтэхээс сэргийлэхэд ОСНААУГ-ууд анхаарч ажилла. Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуул.
  • Хөдөлмөр хамгааллын хувцас, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаарай.

ЦУОШГ-аас өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч, арваннэгдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.