Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Путины холбоотны талаар бичсэн Оросын сонины редакц амьд хонь хүлээж авчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Оросын хараат бус “Новая Газета” сонины редакцид өчигдөр сурвалжлагчийн хантааз өмсүүлсэн есөн ширхэг амьд хонь үл мэдэгдэх хаягнаас хүргүүлжээ.

Долоо хоногийн өмнө тус сонин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүмүүсийн нэг гэгддэг, бизнесмэн Евгений Пригожиний тухай нийтлэл гаргаад байсан гэнэ.

Хонинуудыг гурав гурваар нь төмөр торонд хийж, торны гадна талд “Новая Газета” хэмээн хаяглаад Москва дахь сонины байрны гадна орхисон байжээ.

Нийтлэлд аюулгүй албанд нь ажиллаж байсан хүн Пригожинийг өрсөлдөгчийнхөө эсрэг хэд хэдэн халдлага зохион байгуулж, оролцож байсан, тэднээс доод тал нь нэг хүн алагдсан тухай ярьсан байна.

Пригожин Оросын ерөнхийлөгчийн зохион байгуулж буй арга хэмжээнд хоол хүнсний үйлчилгээ үзүүлдэг тул Путины “тогооч” нэрээрээ алдаршсан хүн юм.

Түүнийг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон хэрэгт буруутган Вашингтоны эрх баригчид эчнээ ял оноосон байдаг.

Пригожинийг мөн дорнод Украйны салан тусгаарлах ажиллагааны гол зохион байгуулагч гэж үздэг юм.

“Новая Газета”-д материал нийтэгдэхээс долоо хоногийн өмнө бичсэн сэтгүүлч Денис Коротковын гэрт оршуулганд оролцогсод зүүдэг тууз ирж байжээ. Туузан дээр “Эх орноосоо урвагч” гэсэн үгсийг бичсэн байв. Дараа нь аравдугаар сарын 18-нд хонины тасдсан толгой, улаан лиш цэцэг бүхий сагсыг үл таних хүн сонины газарт хүргэж өгсөн байна.

Энэхүү илгээмжийг мөн Коротков болон сонины ерөнхий эрхлэгчид хаягласан байжээ.

2000 оноос хойш “Новая Газета” сонины таван сэтгүүлч бичсэн зүйлийнхээ төлөө бусдын гарт амиа алдсан юм. 

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty